ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИТХ-ын Даргын мэндчилгээ

2014-10-17 12:41

ИТХ-ын даргын мэндчилгээ

           Дэлхий нийтийг өртөөлөн холбодог цахим ертөнцөөр дамжуулан та бүхэндээ өмнийн говийн нийт иргэдийнхээ өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, мэндчилж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд аймгийн Хурлын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн томилсон нь төрөлх говь нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаад талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлоготой уялдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран аймгийнхаа хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шударга ёсыг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

Эрдэс баялагаа зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол соёл, хөгжлийн зөв бодлого, говь нутгийн ард түмний ажилсаг хөдөлмөрч чанар энэ бүхэн бол Өмнөговьчуудын хөгжлийн баталгаа юм.

Уудам Монгол орныхоо үүдэн хоймор болсон өмнийн говь нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэд маань улам бүр өнгөжин жавхаажиж, говь нутаг минь жилээс жилд хөгжил дэвшилийн шинэ шинэ алхаагаар алхаж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг байнга тэмдэглэн хэлэх дуртай.


        Цахим ерөнтөнцөөр аялагч та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийд алдартай үзэсгэлэнт сайхан өмнийн говь нутгаар айчлан ирээрэй.

 

             Таныг хүндэтгэсэн:

             ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.СУГИР   


2014-10-17 12:41

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 31
  • НИЙТ:
  • 151 886
Сумдууд