ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН СҮЛД ДУУ

2015-01-14 16:49


Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлав.


Өмнөговь аймгийн сүлд дуу

  "ТЭМЭЭН СҮРГИЙН ГОВЬ"


Үг С.Цэрэндэндэв     Ая Ц.Батдэлгэр

Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай

Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ

Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна

Дахилт:

Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно


2015-01-14 16:49


Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 51
  • НИЙТ:
  • 178 893
Сумдууд