ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Фото мэдээ


нийт 118

БУЛГАН АЙМАГТ 2025 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛД ИРГЭН ТА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ

2024-03-05 196
Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоог бий болгож, хүртээмжтэй байх зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн саналд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. ​Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд иргэн таны саналыг авч эхлээд байна. Иргэд, олон нийт та бүхэн 2024 оны 3-р сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ийн “төсвийн хөрөнгө оруулалт”, “publicinvestment” гэсэн аппликейшнээр дамжуулан өөрийн харьяа нутаг дэвсгэртээ 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төслийн саналаа ирүүлнэ үү. Хариуцлагатай, оролцоотой ИРГЭН танд баярлалаа.

Булган сумын ИТХ-ын ээлжит XX хуралдаан хуралдав.

2024-02-26 178
Булган сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн XX хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр хуралдав. Хуралдаанаар: -Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн төв, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хурлын зөвлөлийн ээлжит хурал болов

2024-02-15 187
Хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болов. Хуралдаанаар: - Сумын ИТХ-ын 2 дугаар сарын ээлжит бус хуралдааны товыг тогтоож зарлах тухай, - Монгол Улсын Их хурлын сонгуулийн ээлжит сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай, - Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хороодод хувиарлаж, хороодын хуралдааны хувиарыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

хэлэлцүүлэг зохион байгууллаа

2024-01-17 200
Сумын төвийн бүсэд мал орж ирж байгаа тухай асуудлаар сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын мэргэжилтэнүүд, холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг асуудлаар аймгийн Прокурорын газрын зөвлөх прокурор н.Сувдаагаас холбогдох хууль эрх зүйн зөвлөгөө авав.

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 19 дүгээр хуралдаан болов.

2023-12-19 247
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 19 дүгээр хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болов. Хуралдаанаар: -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайлан хэлэлцэх тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай, -Сумын ИТХ-ын Хороодын 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай, -Сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай, -Хүүхэд хамгааллын талаар сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэх тухай, -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сумын Засаг даргаас зохион байгуулсан ажлын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийг сонсох тухай, -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийн чөлөөлж, нөхөн сонгох эсэх тухай, -Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын 2023 оны тайланг хэлэлцэх тухай, -Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай, -Тохижилт үйлчилгээний ангийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай, -Сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх тухай, -“Алтаргана-2024” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил хангах ажлын мэдээллийг сонсох тухай, -Гэр хорооллын айл өрхийн дулаан, халаалтыг шийдвэрлэхэд дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар танилцуулга мэдээлэл сонсох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Булган аймгийн хойд бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчдын "Нөхөрсөг уулзалт-2023"

2023-09-19 348
Булган аймгийн хойд бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчдын "Нөхөрсөг уулзалт-2023" 2023 оны 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Булган суманд амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөмж хүргүүлэх тухай

2023-07-05 294
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, сайхан наадаарай.

Цагийн хуваарь батлах тухай

2023-07-03 305
Амралт, аялал жуулчлал эхэлсэнтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг 24 цагаар уртасгав.

Төлөөлөгчийн нэг өдөр

2023-05-08 341
“Эрх зүйн хөтөч” аяны хүрээнд Булган сумын Засаг даргын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагч, харьяа байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт Булган аймаг дахь Цагдаагийн газрын Ахмадын зөвлөлөөс “Согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх”, “Авлигын эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх” чиглэлээр, “Санаа зөв” ТББ-аас “Замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэлт”-ийн талаар сургалт, мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Уг арга хэмжээнд сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батхуяг оролцов.

НӨУБ-30 жил

2023-01-02 276

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3310
2159 / 65%
689 / 21%
225 / 7%
237 / 7%