ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн тухай

2014-08-19

Засаг захиргааны нэгж:

Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 61 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.

 

Хүн ам:

Өмнөговь аймаг 2023 оны эцэст урьдчилсан байдлаар 75458 хүн амтай болж 2022 оны эцсийн хүн амаас 2.2 хувиар буюу 1616 хүнээр өслөө. Нийт хүн амын 50,01 хувь нь буюу 37738 эрэгтэй, 49,99 хувь буюу 37720 эмэгтэйчүүд, насны хувьд 33,2 хувийг 14 хүртэлх насны хүүхэд, 59,5 хувийг 15-59 насны, 7,4 хувийг 60-аас дээш насны иргэд эзэлж байна.

 

Газар нутаг:

Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг  3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна.

Хөдөө аж ахуй:

2023 онд жилийн эцсийн мал тооллогоор нийт мал 2.6 сая толгой мал тоолуулсан байна. Нийт мал сүргийн  92.7 мянга буюу 4.5 хувь адуу, 27.6 мянга буюу 1.4 хувь үхэр, 157.2 мянга буюу 7.7 хувь тэмээ547.3 мянга буюу 26.8 хувь хонь, 1217.2 мянга буюу 59.6 хувийг ямаан сүрэг тус  тус эзэлж байна. 

2023 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Ханбогд сум тэмээ, үхрийн тоогоор, Манлай сум адуу, хонины тоогоор, Номгон сум ямааны тоогоор аймагтаа тэргүүлсэн бол хамгийн олон малтай таван сумаар Ханхонгор сум 194.6 мянган толгой малМанлай сум 183.3 мянган толгой малНомгон сум 181.3 мянган толгой малМандал-Овоо сум 168.1 мянган толгой малХанбогд сум 164.1 мянган толгой малыг тоолуулсан байна. 

 

Харин Өмнөговь аймгийн хэмжээнд 9.4 мянган малчин өрх байгаагаас 17 хувь нь 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 28 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.

Газар тариалангийн салбарт аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 61.4 га-гаас 423.8 тонн төмс, 93.8 га-гаас 670.5 тонн хүнсний ногоо, тэжээлийн ургамал 24.8 га-гаас 45.0 тонн тус тус хураан авсан байна. Өмнөх оны мөн үеийн ургац хураалтаас төмс 12.2 тонноор буюу 2.8 хувиар, хүнсний ногоо 31.1 тонноор буюу 4.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Боловсрол:

Аймгийн хэмжээгээр 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн хэвшлийн 22 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 533 бүлэгт өдрийн ангийн 16366 сурагчид хамрагдан суралцаж байна.Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 18 дотуур байранд 926 хүүхэд амьдарч байгаагийн 51.6 хувийг эмэгтэй сурагчид эзэлж байна.Төрийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд 778 багш ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсрол олгох 31 төрийн өмчийн цэцэрлэгийн нийт 182 бүлэгт 6399 хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд СӨБ-д 442 ажиллагчид ажиллаж байгаагийн 213 (89.9%) үндсэн багш ажиллаж байна. 2023-2024 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн их дээд сургууль, коллежид нийт 991 суралцагчид суралцаж байгаагийн ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд 185 (18.7%), Политехникийн коллеж-д 806 (81.3%) суралцагчид суралцаж байна

Эрүүл мэнд:

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 133 байгууллага ажиллаж байгаагаас улсын төсвийн эрүүл мэндийн байгууллага 17, өрхийн эмнэлэг 3, цэргийн ангийн 3 эмнэлэг, хувийн эмнэлэг 45, хувийн эмийн сан 47, эргэлтийн эмийн сан 13, эм ханган нийлүүлэх төв 5 тус тус ажиллаж байна. 2023 оны эхний 12 сарын байдлаар аймгийн хэмжээгээр 1400 эх амаржиж, 309 хүн нас барсан нь урьд оны мөн үеэс төрөлт 11.7 хувиар өсч, нас баралт 5.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Уул уурхай:

Өмнөговь аймаг  ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс  Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт  стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд  газарт тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд  Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Мөнх ноён суварга, Дун юань, Олон овоот гоулд, Зөв зүг, МАК, Чинхуа-Мак-Нарийн сухайт, Саус гоби сэндс, Өсөх зоос, Терра энержи, Жавхлант орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.      

Уур амьсгал:

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек,  заримдаа 34-45 м/сек хүрдэг,

Аялал жуулчлал:

-         Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул,

-         Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд,

-      50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг  Баян заг

-         Дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль,

-          Хутагт Данзанравжаагийн байгуулсан  энергийн төв болох Дэмчогийн хийд

-          Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав

-          Аймгийн  хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр

-        Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн  татаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3879
2685 / 69%
712 / 18%
238 / 6%
244 / 6%