ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга

2020-11-05

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1992-1996 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан орон нутгийн сонгууль шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа болж Өмнөговь аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн 22.2 мянган сонгогчдын 98.5 хувь нь сонгуульдаа оролцож шинээр би болсон олон намаас нэр дэвшигчдээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 47 хүн сонгогдсон нь иргэд шинэ үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ хэрэгжүүлж орон нутгийн түвшинд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны Төлөөлөгчдийг сонгосон байна.

Тухайн үеийн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны бүрэлдэхүүнд сонгогдсон Төлөөлөгчдийн 32 МАХН-аас, 2 МСДН-аас, МоАН, МҮДН, Ногоон намаас тус бүр нэг, нам бус 10 хүн сонгогдон ажиллаж байсан байна.

Тус сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж 47 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны Тэргүүлэгчдийн дарга  /орон тооны бус/-аар Д.Даргахүү, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Н.Мөнхжаргал нарыг тус тус сонгож байсан түүхтэй.

1992-1996 оны бүрэн эрхийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 88.6%-ийн дундаж ирцтэйгээр 6 удаа, Тэргүүлэгчдийн хурлыг жилд 9-14 удаа хийж аймаг орон нутагт тулгамдсан тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажилласан байна.

1993-2000 оны хооронд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Цэвэгдорж сонгогдон ажиллаж байсан.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 1996-2000 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох хоёр дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сарын 6-ны ням гаригт холимог системээр болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 49 хүн нэр дэвшин өрсөлдөж 25 Төлөөлөгч сонгогдон ажиллаж байсан байна.

Тус бүрэн эрхийн 1996-2000 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болж 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар А.Үрчээ сонгогдон ажилласан.

Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хурал нь Нийгмийн хэв журам хууль зүй, Дэд бүтцийн, Хөдөө аж ахуйн, үйлдвэр, байгаль орчин, нийгмийн бодлогын төсөв санхүү эдийн засгийн гэсэн байнгын ажлын хэсгүүдтэй үйл ажиллагаа явуулж байсан.

Тус бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр С.Адилбиш, Б.Зандраа, А.Үрчээ, Б.Равжир, А.Цоож, Б.Цэдэнсамба, Д.Эрдэнэ нарыг сонгож аймгийн Засаг даргад Б.Цэдэнсамбын нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилсан байна.  

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Цэвэгдорж үргэлжлүүлэн ажиллаж, 2000 оноос Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Х.Байгальмаа ажиллаж эхэлсэн байна.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2000-2004 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000-2004 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит гуравдахь удаагийн сонгууль 2000 оны намар болж нэрсийн жагсаалтад бичигдсэн 23.7 мянган сонгогчдын 71.1% нь оролцож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид МАХН-аас 25, АХ-эвсэлээс 24, Эх орон-МАШСН-аас 20, МоАН-аас 6 нэр дэвшигчид өрсөлдсөнөөс МАХН-аас нэр дэвшсэн 23, АХ-эвсэл, Эх орон-МАШСН-аас тус бүр нэг нэр дэвшигч сонгогдож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гурав дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, Тэргүүлэгчдийн  даргаар А.Үрчээ, Тэргүүлэгчээр Б.Зандраа, Г.Алтангэрэл, Л.Батчулуун, Н.Намхайнар, Л.Лхагвасүрэн, Д.Батцэнгэл нарыг сонгон аймгийн Засаг даргад С.Сумъяагийн нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилсан байна.

Тус бүрэн эрхийн хугацааны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн захиргаа, Хууль зүйн хэв журмын ажлын хэсэг, Үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын хэсэг, Төсөв, санхүүгийн ажлын хэсэг, Төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн ажлын хэсэг, Хөдөө аж ахуй, Байгаль орчны ажлын хэсэг, нийгмийн бодлогын ажлын хэсгүүд ажиллаж байсан.      

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчид орон тооны ажлын албатай болсон ба ажлын албаны даргаар Х.Байгальмаа, ажилтнаар А.Баасанбат, бичиг хэрэг, даргын туслахаар Л.Мөнхтуяа, нягтлан бодогчоор Л.Сарантуяа, жолоочоор П.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2004-2008 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004-2008 оны бүрэн эрхийн хугацааны Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит дөрөвдэх удаагийн сонгууль 2004 онд болж МАХН-аас нэр дэвшсэн 18 нэр дэвшигч, эх орон ардчилал эвслээс нэр дэвшсэн 7 нэр дэвшигч ялалт байгуулсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2004 оны 11 дүгээр сарын 2-нд хуралдаж шинээр сонгогдсон  Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар А.Үрчээ, Тэргүүлэгчээр О.Бадарч, Б.Бадраа, Д.Батмөнх, Н.Наранбаатар, Д.Мядагсүрэн, Д.Одбаяр нарыг сонгож, аймгийн Засаг даргад  МАХН-аас С.Цэрэнбаяр, Эх орон-Ардчилал эвсэлээс Б.Бадраа нар өрсөлдөж 72 хувийн саналаар С.Цэрэнбаярын нэрийг дэвшүүлж Ерөнхий сайд батламжилж байсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн захиргаа хууль зүй-төсөв санхүү, Нийгмийн бодлого-төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, Дэд бүтэц-Хөдөө аж ахуй, байгаль орчин бүхий ажлын 3 дэд хороодтойгоор үйл ажиллагаа явуулж байв.

Тус бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Х.Байгальмаа, ажлын албаны ажилтнаар Ё.Хаш-Эрдэнэ, А.Баасанбат, О.Батчимэг, Д.Батчулуун, А.Долгор, архив, бичиг хэрэг, даргын туслахаар Л.Мөнхтуяа жолоочоор П.Мөнхбаяр нар ажиллаж байв.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2008-2012 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008-2012 оны бүрэн эрхийн хугацааны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль тав дахь удаагаа 2008 оны 10 дугаар сарын 12-нд зохион байгуулагдаж тус сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр МАХН-аас 11, Ардчилсан намаас 13, бие даагч нэг сонгогдон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Л.Батчулууныг, Тэргүүлэгчдээр С.Адилбиш, Р.Бадрах, Б.Батхуяг, А.Жаргалсайхан, Д.Мядагсүрэн, Х.Түмэнбаяр нарыг сонгож, аймгийн Засаг даргад Б.Бадрааг нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжилж байсан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус бүрэн эрхийн хугацаанд 25 Төлөөлөгч, 9 Тэргүүлэгчтэй, Төрийн захиргаа, хууль зүй-төсөв санхүү, Нийгмийн бодлого-төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, Дэд бүтэц-Хөдөө аж ахуй, байгаль орчны гэсэн ажлын 3 хороотой, Тэргүүлэгчдийн ажлын алба 9 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Х.Байгальмаа, Д.Мядагсүрэн, ажлын албаны ажилтанаар В.Мөнхбат, Д.Батчулуун, Б.Батдорж Н.Энхбат, О.Батчимэг, А.Долгор, даргын туслахаар Л.Мөнхтуяа жолоочоор П.Мөнхбаяр, М.Баярцэнгэл, П.Мөнхбат, Х.Эрдэнэбат нар ажиллаж байв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2012-2016 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ нь 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд 33 Төлөөлөгч, 11 Тэргүүлэгч, Төрийн захиргаа хууль зүйн хороо, Эдийн засаг төсөв санхүүгийн хороо, Дэд бүтэц-хөдөө аж ахуй, аялал жуулчлал байгаль орчны хороо, Уул, уурхайн хороо, Нийгмийн бодлого-ТББ, төсөл хөтөлбөрийн хороодтойгоор орон нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн ажиллалаа.

Тус бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 33 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Х.Түмэнбаяр /2012-2013/, Л.Батчулуун /2013-2016/, Тэргүүлэгчээр Х.Түмэнбаяр, Л.Батчулуун А.Жаргалсайхан Д.Нацагдорж, Н.Амгалан, Ж.Тунгалаг, Р.Сэддорж, Х.Түмэндэлгэр, Н.Энхбат, Х.Батболд, Б.Батаа, В.Мөнхбат нарыг сонгож, аймгийн Засаг даргад Б.Бадрааг нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжилж байсан.

Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Д.Мядагсүрэн, ажлын албаны мэргэжилтнээр О.Батчимэг, А.Долгор, Б.Батдорж, М.Мөнхбат, Э.Бөхбат, О.Мөнхбаяр, М.Лхагвасүрэн, Б.Цэвэгмэд, хурлын даргын туслах, бичиг хэргийн ажилтнаар Л.Мөнхтуяа, Э.Энхбаяр, жолоочоор С.Батаа, Д.Гантөмөр, П.Молор-Эрдэнэ нар ажиллаж байв.  

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016-2020 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь /ИТХ/ нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд 33 Төлөөлөгч, 11 Тэргүүлэгч, Нийгмийн бодлого хууль эрхзүйн хороо, Эдийн засаг, өмч, төсөв санхүүгийн хороо, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хороо, Уул уурхай дэд бүтцийн хороодтойгоор орон нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн ажиллаж байна.

Тус бүрэн эрхийн хугацааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Х.Сугир, Тэргүүлэгчээр Х.Сугир,  О.Баттогтох, Л.Батбаатар, В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир, Т.Алтансүх, Б.Баярбилэг, Д.Батзориг, Л.Батчулуун Р.Сэддорж, Н.Энхбат нарыг сонгож, аймгийн Засаг даргад Төлөөлөгч Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлан, аймгийн засаг даргаар Н.Наранбаатар томилогдон ажиллаж байна.

Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Б.Галхүү, ажлын албаны мэргэжилтнээр О.Батчимэг, Э.Бөхбат, Ц.Хандцоо, М.Лхагвасүрэн, Б.Цэвэгмэд, хурлын даргын туслах, бичиг хэргийн ажилтнаар Э.Түмэн-Эрдэнэ, жолоочоор Б.Базарпүрэв, П.Молор-Эрдэнэ нар ажиллаж байна. 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020-2024 ОНЫ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь /ИТХ/ нь 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд 33 Төлөөлөгч, 11 Тэргүүлэгч, Нийгмийн бодлого хууль эрхзүйн хороо, Эдийн засаг, өмч, төсөв санхүүгийн хороо, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хороо, Уул уурхай дэд бүтцийн хороодтойгоор орон нутгийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд удирдлага зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн ажиллаж байна.

          Тус бүрэн эрхийн хугацааны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Бадраа /2020-2023/, Н.Энхбат /2023 оноос/, Тэргүүлэгчээр Б.Бадраа,  Ч.Жаргалсайхан, Н.Энхбат, В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир, Г.Гангамаа, Б.Батсайхан, С.Мөнхбаяр, Б.Чинбат Э.Өлзийжаргал, М.Цэвээнравдан нар ажиллаж байгаад 2022 оноос МУЗЗНДНТУТХ шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээр Б.Бадраа, Н.Энхбат, Б.Батсайхан, Г.Цог-Өрнөх, Ч.Жаргалсайхан, Х.Батболд, В.Мөнхбат нарыг сонгож, аймгийн Засаг даргад Төлөөлөгч Р.Сэддоржын нэрийг дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжлан, аймгийн засаг даргаар Р.Сэддорж томилогдон ажиллаж байна. 

          Тус бүрэн эрхийн хугацаанд Тэргүүлэгчдийн ажлын албаны даргаар Л.Батчулуун, хэлтсийн даргаар О.Батчимэг, Э.Бөхбат ахлах мэргэжилтнээр М.Лхагвасүрэн, Э.Энхбаяр мэргэжилтнээр Б.Цэвэгмэд, Б.Энхболд, Б.Оюунсүрэн, Э.Түмэн-Эрдэнэ, Б.Сайхантамир, Г.Бямбасүрэн жолоочоор П.Мөнхжаргал, Б.Алтангэрэл, Батсуурь нар ажиллаж байна. 

 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын 25 жилийн түүхэн тойм танилцуулгыг хавсаргав.

Дэлгэрэнгүйг доорх файлаас харна уу.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3879
2685 / 69%
712 / 18%
238 / 6%
244 / 6%