ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АНУ-ын элчин сайд хатагтай Женифер Зимдал Увс аймагт ажиллаж байна

2017-04-20

АНУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Ойн хүрээнд төлөвлөгдсөн томоохон ажлуудын нэг нь Увс аймагт “Америкийн соёл мэдээллийн төв”-ийг байгуулах ажил юм. Тус төвийн нээлт 4-р сарын 20-ны 10 цагт аймгийн төв номын санд болох бөгөөд АНУ-ын элчин сайд хатагтай Женифер Зимдал нээлтэнд оролцохоор Увс аймагт хүрэлцэн ирээд байна.

Элчин сайдыг ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, засаг даргын зөвлөх Т.Нямсамбуу нар хүлээн авч уулзан цаашид Увс аймагт хэрэгжүүлж болох ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцлоо.

Америкийн соёл мэдээллийн төвд зочилсноор: Ном сэтгүүл унших, англи хэлний ярианы клубт хамрагдах, интернет ашиглах, гадаадад сурах асуудлаар зөвлөгөө авах, Америкийн тухай DVD, видео кино, зурагтын нэвтрүүлэг үзэх, соёл, олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах, АНУ-н тухай мэдээллийг өөрийн сонголтоор үзэж сонирхох өргөн боломжтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%