Аймгийн ИТХ-ын 7
дахь удаагийн сонгуулийн Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 7-р сарын
21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд: Аймгийн
ИТХ-ын ээлжит 2-р хуралдааныг зарлах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай,
Зөвшөөрөл олгох тухай, Бүрэн эрх дуусгавар болж тэтгэмж олгох тухай, Аймгийн
ИТХ-ын ажлын албаны дотоод зохион байгуулалт гэсэн 5 асуудлыг авч хэлэлцлээ.
Тус хурлаас
аймгийн ИТХ-ын ээлжит 2 хуралдааныг 2016 оны 8-р сарын 18-өдөр хуралдуулахаар
шийдвэрлэж, аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэл, аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын хороодыг байгуулж бүрэлдэхүүнийг сонгох,
аймгийн 2015 оны
төсвийн гүйцэтгэлийг батлах гэсэн үндсэн 5 асуудал хэлэлцэхээр тогтлоо.