ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяны цом хүлээн авлаа.

2017-04-25

      Дундговь аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяны хүрээнд шилжин явах цом, дэвтэрийг Сайнцагаан сум гардан авлаа. Аян 12-р сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд Сайнцагаан суманд 4 сарын 24- өөс 5 сарын 08 -ныг хүртэл хугацаанд аялан хуваарийн дагуу  Дэлгэрцогт суманд 5 сарын 8 нд шилжүүлэн  өгнө.

Тус аяны зорилго нь :  Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрах, хулгай болон зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Сайнцагаан сум нь аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан ,ГХУСАЗЗөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэн ажиллана.

      Иймд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд аяны хүрээнд зохион байгууллагдах ажилд идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.

 

Сумын ГХУСАЗЗөвлөл

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%