ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ БОЛЛОО

2017-01-13

Төвшрүүлэх сумын ЭМТ-д шинэ супер ногоон 469 маркын машиныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шийдэж өгч, 1 сарын 13-ны өдөр тойрогтоо ажиллахдаа хүлээлгэж өглөө.


Сумдад түргэний тэргийн эвдрэл гэмтэл маш их бий. Архангай аймаг 19 сумтай, үүнээс Булган, Өгийнуур, Цэцэрлэг, Хотонт, Төвшрүүлэх гэсэн 5 сумын ЭМТ-ийн түргэний машин эвдэрч, хол дуудлагандаа сумынхаа ЗДТГ-ынхаа машинаар, ойрд нь “хөл нүцгэн” явж байна.


Түргэнийн машин 29 сая 351,833 төгрөгийн өртөгтэй бөгөөд сумандаа эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх боломжтой болсныг сумын эрхлэгч эмч Бат-Эрдэнэ онцолж, сумын иргэд ч сайшааж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%