Архи, согтууруулах
ундааны хор холбогдлыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах зорилгоор “Мэргэжлийн
баг”-аас санаачилан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн санхүүжилтээр энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Арвайхээр сумын ерөнхий
боловсролын дөрвөн сургуулийн эмч клубын сурагчдыг “Үе тэнгийн сургагч
багш”-аар бэлтгэж, 60 сургагч багшид гэрчилгээ олгов.
“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд архидан
согтуурахтай тэмцэх чиглэлээр аймгийн хэмжээнд холбогдох төрийн байгууллагын
албан хаагчдаас бүрдсэн “Мэргэжлийн баг” 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж
байна. Тус багийн үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлэх үүрэг бүхий
“Аддиктологи”-ийн баг бүх сумдад ажиллаж байна.