ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.НАСАНБАТ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ын БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСАД АЙЛЧИЛЛАА

2017-05-12

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсад  2017 оны 5 дугаар сарын 8-10-ны хооронд айлчлав. Айлчлах хугацаанд  ОХУ-ын аугаа их  ялалтын 72 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, Тува улсад суугаа Монгол улсын ерөнхий консултай уулзах, ОХУ-ын Бүгд Найрамдах   Тува  Улсын Дээд Хурлын дарга  Кан-Оол Тимурович Даваа, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат нар   “ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дээд Хурал болон Монгол Улсын Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоорондын хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.  Уг гэрээгээр 2 хурлын уламжлалт найрсаг  харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлж,  нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг  гол салбаруудад харилцан туршлага солилцож хамтарч ажиллах талаар тусгалаа.

Бүгд Найрамдах Тува улс болон Увс аймгийн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд хоёр талын төрийн албан хаагчдаас гадна эгэл жирийн иргэд, хөдөлмөрчдийн харилцан зорчих нөхцөлийн уян хатан болгох, засаг захиргааны байгууллагын хүнд суртлыг арилгахад чиглэсэн асуудлыг хуулийн хүрээнд судлан шийдвэрлэхээр  санал солилцов.

Аймгийн ИТХ-ын  дарга Э.Насанбат “Увс  аймгийн ИТХ –ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг урьж,  ОХУ-ын аугаа их  ялалтын 72 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд тухайн үеийн ЗХУ-ын баатарлаг хөвгүүд, цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгаланг сахин хамгаалахын тулд унтах нойр, идэх хоолоо умартан, амь насаа үл хайрлан тэмцэж явсан баатарлаг үйлсийг дурсан, энэхүү эх орны дайнд Монгол, Тува улсын  ард түмэн, ахмад үеийнхэн амь биеэ үл хайрлан тэмцэж, эд материалын болон сэтгэл санааны тусламж, үзүүлж  ирснийг бахархан дурсахад таатай байна” хэмээсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%