ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын VII удаагийн сонгуулийн ээлжит V хуралдаан энэ сарын 30-нд хуралдана

2017-05-13

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 05-р сарын 12-ны өдөр 91%-ийн ирцтэй хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Аймгийн ИТХ-ын 5-р хуралдааныг зарлах, хэлэлцэх асуудлыг товлох тухай

2. “Дулааны 2 станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

3. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Саналын хуудас устгах ажлын хэсэг байгуулах тухай

4. Хот тохижилт үйлчилгээний газрын гэрэлтүүлгийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай

5. “Мини зах”-ын менежментийн хувьчлалын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн тайлан хэлэлцэх   

6."Увс нуурын аялал жуулчлалын гэр бааз"-ын менежментийн хувьчлалын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, гэрээнд өөрчлөлт оруулах тухай

7. ОНӨ-ийн хөрөнгийн асуудал

8.Шагналд тодорхойлох тухай

Шийдвэрүүдийг ёсчлон цахим хуудасны http://uvs.khural.mn/m/ztko хэсэгт байршуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%