ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БОЭТ нь Франц улсын Марселле хотын Их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллана

2017-05-11

Ховд аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт Франц улсын Марселле хотын Их сургуулийн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд, Монгол улсын ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн их эмч н.Ерлан нар 5-р сарын 8-аас эхлэн 7 хоногийн хугацаатай ажиллалаа. Тэд энэ хугацаанд түлэнхийн дараах үеийн сорвийг эмчлэх, шаардлагатай хагалгаа мэс ажилбарыг хийж, зарим  иргэд, өвчтөнүүдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч ажиллав. Өөрөөр хэлбэл 60 гаруй хүнд үзлэг хийж, 20 хүнд түлэнхийн дараах сорви арилгах, пластик мэс заслыг амжилттай хийсэн байна.  
Эмч мэргэжилтнүүдийн баг Ховд аймагт ажиллах үеэрээ БОЭТ-ийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал солилцож, эмч нарынхаа туршлага солилцох, жилдээ 2-3 удаа орон нутагт нь ирж ажиллан иргэдэд тусламж үзүүлж байхаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%