ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 8 дугаар хурал хуралдлаа

2017-05-25

Тус хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар, аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, аймгийн баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлож, баяр наадам зохион байгуулах комиссыг байгууллаа.

 

Мөн “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэж зуслангийн ойг 2017 оны 8 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргалаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчийн газар шинэчлэгдэн зохион байгуулагдсаны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлагдан хэрэгжиж байсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах, Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийн дуудлагын худалдааг зохион байгуулах журмуудыг шинэчлэн баталлаа.

Мөн Эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталлаа. “Ус” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шат болох 2010-2015 оны хэрэгжилтийн тайлан мэдээг сонсож, хөтөлбөрийг 80 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

 Монголын Говийн жимс-Хатан хармагийн услагаатай тариаланг хөгжүүлж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, байгалийн “Ургадаг нөөц”-ийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө оруулалт босгон, байгаль хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн иргэд, малчин өрх бүрийн оролцоотойгоор өргөжүүлэн, цөлжилтөд өртөж буй Монголын говийг ойжуулах үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор хэрэгжих гэж байгаа “Хатан хармаг кластер” хөтөлбөрийг дэмжлээ.

            Мөн иргэдийг төрийн шагналд тодорхойлох тухай, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%