ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МАТЕМАТИКИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧДЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2017-05-25

Өмнөговь аймаг 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл Математикийн улсын олимпиадаас медаль аваагүй байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “ОЮУНЫ ХУРД” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа “МАТЕМАТИКИЙН СТАНДАРТ” массын олимпиадыг 2-12 ангийн 9365 сурагчид, 221 багш нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа.

 

Тус олимпиадад оюуны хурд, авхаалж самбаа, сэтгэн бодох чадвараараа өрсөлдөн 12 сургуулийн 11 багш, 94 сурагч медаль хүртэж, 97 сурагч тусгай байрын шагналын эзэн боллоо.

 

Амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг гүйцэтгэлээр нь шалгаруулахад нийт медаль авсан сурагчдын 11 сурагч АЛТАН медаль, 26 сурагч МӨНГӨН медаль, 69 сурагч ХҮРЭЛ медаль, 98 сурагч ТУСГАЙ байрын шагнал авсан байна. Шагнал авсан багш, сурагч, сургуулийн шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэн цаашид аймаг, бүс, улсын олимпиадад амжилттай оролцохыг хүслээ. 

 

Гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр “МАТЕМАТИКИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ” 39 медаль, 26 тусгай байр хүртсэн Улсын тэргүүний Лаборатори 1-р бүрэн дунд сургууль, “МАТЕМАТИКИЙН ШИЛДЭГ БАГШ”-аар тус сургуулийн Математикийн багш Д.Шинэбаяр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Өмнөговчууд бид Оюутолгой, Таван толгойгоор биш Оюунлаг толгойгоороо орон нутаг болон улс эх орноо хөгжлүүлнэ гэдгийг аймгийн удирдлагууд онцолж хэллээ. 


Нийт шагнал авсан багш, сурагчиддаа илүү их амжилтыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%