ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хууль, хяналтийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2017-05-29

2017 оны 5-р сарын 29-ний өдөр Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран орон нутгийн Шүүх, прокурор болон хууль,хяналтийн байгууллагуудын дунд “Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулаа.

Зөвлөгөөнд аймгийн Шүүх, прокурор, Цагдаа, Хилийн цэргийн 0245-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Оюун өмч, улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөллийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо. Нийт 50 гаруй албан хаагчийг хамруулсан тус зөвлөгөөнийг Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Насанбат нээж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Зөвлөгөөнд оролцогч байгууллагууд тус бүр мэдээлэл хийж урьд өмнө хийсэн зөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн одоо тулгамдаж буй асуудал, ажлын ололт, амжилт, дутагдалаа хэлэлцэн, зөвлөгөөнөөр зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллах, дараагийн зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба хамтран хийхээр шийдвэрлэж энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%