ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймгийн БОЭТ-ийн цусны салбар банк нь жилдээ 200 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдэрлэж байна

2017-06-14

Жил бүрийн 6-р сарын 14 ний өдрийг дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд "Тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Ховд аймгийн хувьд нийт 662 донор бүртгэлтэй байдаг бөгөөд жилдээ 200 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. 350 мл цус 3 хүнд амьдрал бэлэглэдэг гэж үздэг. Тэгвэл Ховд аймгийн БОЭТ-ийн Цусны салбар банк нь өнгөрсөн 2016 онд 1780 хүнд амьдрал бэлэглэжээ.

Бусдад амьдрал бэлэглэх сайхан сэтгэлийн үүднээс тогтмол цусаа өгч буй доноруудаа энэ өдөр алдаршуулан "Хүндэт донор"-оор өргөмжиллөө. Тухайлбал:Капитал банкны ажилтан Д.Даваасум, Онцгой байдлын газрын ажилтан Б.Нямдорж нар "Хүндэт донор"-оор тодров. Мөн Норвегийн ОУБ байнгын цусаа бэлэглэдэг 15 донорыг алдаршуулж урамшуулав. 


Мөн тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг БОЭТ, ЭМГ, Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Хөгжил Политехник коллеж, үүрэн холбооны Unitel, Mobicom, Төрийн банк, Хас банк, Хаан банк,  МҮЭ, Цэцэг төв, "Баясгалант өндөр хөхий" ХХК зэрэг байгууллагуудаас алдаршуулан, урамшуулж гарын бэлэг гардуулсан бол "Маралжин" эмийн сангаас доноруудыг витаминжуулжээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%