ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Говийн дэмжлэг олгогдож эхэллээ

2017-06-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн есдүгээр хурал 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хуралдаж тус хурлаар Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсвийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаан дахь урамшуулал, идэвхжүүлэлтийг хэрэгжүүлэх замаар тэдгээрийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, түүнтэй холбогдон гарах бусад харилцааг зохицуулах “Говийн дэмжлэг”, Залуусын амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэх “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд”, Орон нутагтаа тогтвор суурьшилтай, амжилттай ажиллаж байгаа иргэдийг гадаад оронд сургаж мэргэжүүлэх  “Зөгийн үүр” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

 

Мөн тус хурлаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааны Илтгэл, илтгэгчийг баталж, төрийн шагналд иргэдийг тодорхойлж, орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%