ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Х.ДАШЗЭВЭГ: СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДАЖ БАЙНА

2017-06-23

Увс/МОНЦАМЭ/ Увс аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Дашзэвэгээс Аймгийн сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох Сонгуулийн хороо Увс аймагт ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бэ?

-Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны энэ оны 4-р сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Увс аймгийн сонгуулийн хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Манай аймгийн хувьд Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрлийн дагуу Баруунтуруун, Тариалан сумдад тус бүр 2 хэсэг нэгдэж одоогийн байдлаар 91 хэсэг дээр санал авах үйл ажиллагаа явагдах бөгөөд бид бэлтгэл, зохион байгуулалтын ажлуудыг хуулийн хугацаандаа бүрэн зохион байгуулаад явж байна.

-Энэ удаагийн сонгуулиар манай аймагт хэчнээн сонгогч санал өгөх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд манай аймгаас 49769 сонгогч одоогийн байдлаар бүртгэгдэж нэрсийн жагсаалтыг хуулийн дагуу хэсгийн хороодод хүргүүлээд байна. Тэрхүү нэрсийн жагсаалттай иргэд танилцаад зөрчил дутагдлыг нь арилгасны дараа улсын иргэний бүртгэлийн хэлтэс эцсийн байдлаар бидэнд ирүүлнэ.

-Аймгийн сонгуулийн хороонд ямар нэгэн санал гомдол ирж байна уу?

-Аймгийн сонгуулийн хороонд одоогийн байдлаар иргэд сонгогчдоос тодруулга нэг, улс төрийн намаас шаардлага нэг ирснийг шуурхай шийдвэрлэсэн. Мөн сонгуулийн хорооны үйл ажиллагааг ажиглах зорилгоор Гадаад хэргийн яамны зөвшөөрлийн дагуу Европын холбооноос гадаадын хоёр ажиглагч ирж ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 3 нэр дэвшигчийн штабаар дамжуулан шадар туслах, ухуулагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг хуулинд заасан тоо хэмжээгээр олголоо. Нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгаа хэвийн үргэлжилж байна. Аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдод мэдээлэл өгөх зорилгоор орон нутгийн 3 телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулж 4 төрлийн сурталчилгааны материал болон хэсгийн хороодын санал авах байршлыг нийтэд хүргэж байна. Санал авах хугацаа ойртох тусам энэхүү мэдээллийн давтамжийг нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан байгаа.

-Сонгуулийн хэсгийн хороодод хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Аймаг, сумын сонгуулийн хороо, санал авах байруудад 567 сонгуулийн ажилтан, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 94, мэдээлэл технологийн багт техникийн даамал 115, цагдаагийн албан хаагч 91, нийтдээ 867 хүн ажиллаж байна.

-Танд баярлалаа.

Б.Замбал

Эх сурвалж http://montsame.mn/read/58014

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%