ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх, Гойдодгүнжинноровсампил овоог тахих төрийн тахилгын ёслол

2017-08-01

Монгол орны үзэсгэлэнт сайхан байгалийн онцлог хуран цогцолсон, ургамал, ан амьтан жигүүртний унаган өлгий чуулбар Хан Хөхүй хайрханыг МУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар төрийн тахилгатай болсныг орон даяар зарлан тунхагласан билээ. Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх, Гойдодгүнжинноровсампил овоог тахих төрийн тахилгын ёслол 3 дахь удаагаа 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөө зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хотоос хамба лам Ц.Гүнчин-Ишээр ахлуулсан Бадмаёга дацан, Увс аймгийн Дэчинравжаалин хийд, Өндөрхангай сумын Гандандаржаалин хийдийн лам хуврагууд тахилгын ёс үйлдэн ном хурж, тэнгэрийг тайх ёслол үйлдлээ. Хүндэт харуулууд Монголын төрт ёсны билгэдэл болсон Хар, Цагаан сүлд, МУ-ын төрийн далбааг Увс аймгийн тугны хамт тахилгат овооны баруун, зүүн хэсэгт мандуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн уншиж сонордууллаа.

Мөн энэ үеэр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат Хан хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудаж, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хурсан олонд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тахилгын ёслолд оролцохоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан, Н.Цэрэнбат болон Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, алдартан гавъяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн түмэн олон хуран цугласан байлаа. Ийнхүү эвшээсэн нум сумаа тавьж, эрдэнийн аргамаг хүлгээ сэтэрлэж, тэнгэр хангайгаа аргадаж, тайлга, тахилгын ёслол өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%