ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэлээ

2017-09-12

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдрийг  УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.

Энэ өдрийн хүрээнд аймгийн салбар комисс, орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


 Мөн хэлмэгдэлтийн хор уршгийн талаар иргэд болон хүүхэд багачуудад сурталчилах зорилгоор хүндэтгэлийн цуглаан хийж, хэлмэгдэгсэдийн хойчийн буянд зориулж Ганданпунцоглин хийдэд буяны ном хурлаа. Цаашид Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаарх хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол улсын Засгийн газраас шинээр хууль санаачилан ажиллаж байгаа тухай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж энэ үеэр хэлсэн үгэндээ дурьдлаа.  Түүнчлэн аймгийн хэмжээнд хууль тогтоомжийн дагуу 1998-2017 онд давхардсан тоогоор 1130 гаруй иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 1930-аад онд хэлмэгдэж цагаатгагдсан 1500 гаруй хүнээс 518 хүнд 512 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.


Харин улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна.  Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%