ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШИРЭМ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-09-27

"Даланзадгад ДЦС" ТӨХК-ийн "Ширэм хайлуулах үйлдвэр" өнөөдрөөс ашиглалтад орлоо. Гадны байгууллагуудад захиалан хийлгэдэг метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг Өмнөговьчууд өөрсдөө хайлуулж дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлнэ. Даланзадгад ДЦС нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг ба өнөөдрөөс өөрсдийн хэрэглээний ширмээ хайлуулж, өөрсдөө үйлдвэрлэх боломжийг бүрдүүллээ. Цаашид өөрсдийн хэрэглээгээ хангахаас гадна бусад сумд, аймагт нийлүүлдэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа. Даланзадгадын ширэм хайлуулах үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай юм байна. Тус үйлдвэр байгуулагдсанаар 15-20 байнгын ажлын байр бий болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%