ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“БИЧИЛ УУРХАЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2017-10-27

“Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт баруун бүсийн сургалт манай аймагт боллоо. Тус сургалтыг Увс аймгийн ЗДТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, хамтран зохион байгууллаа.

Сургалтанд Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын бичил уурхай бүхий сумдын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл хамрагдлаа. 2017 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яамдын сайдын тушаалаар шинээр батлагдсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрэм, аргачлалыг орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайчдын байгууллагын төлөөлөлд танилцуулсан. Энэхүү хууль, журмын талаар нэгдсэн нэг ойлголттой болж хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмэр оруулахад энэ удаагийн бүсийн сургалтын зорилго чиглэгдлээ. Зохион байгуулагчдын зүгээс сургалтанд оролцогчдод Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг танилцуулж шинэ мэдээлэл өглөө.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хор хөнөөл багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэнд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм. Уг сургалтыг улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар бичил уурхай бүхий 17 аймаг, 69 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл 500 хүн шинээр батладсан бичил уурхайн хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголттой болж, гарын авлагаар хангагдаж байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%