ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов

2017-11-07

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 2017.11.07 ны өдөр болов. Ээлжит хуралдаанаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун Хаяг, дугаар олгох тухай мэдээлэл хийлээ. Дархан суманд авто үйлчилгээний зориулалтаар 1 , хувийн орон сууц -3 иргэнд хаяг дугаар олгох асуудлыг Тэргүүлэгчид дэмжиж батлав.

Түүнчлэн тус хурлаар Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 14  хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм. Үүнд: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон -1 , “Алтан гадас” одон-8,” “Хөдөлмөрийн хүндэт медаль”- 4 тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%