ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Анхны үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан төрийн албан хаагчдын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

2017-11-26

"Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн ой, анхдугаар үндсэн хууль батлагдсаны 93 жилийн ой"-г тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу төрийн албан хаагч, төсвийн байгууллагынхны дунд "3-ийн эсрэг 3" сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 11 сарын      26-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй 6 баг, эмэгтэй 4 баг өрсөлдсөнөөс ИТХ, ЗДТГ-ын хамтарсан эрэгтэй баг нэгдүгээр байранд, Онцгой байдлын 44 дүгээр ангийн 1 дүгээр баг хоёрдугаар байранд, Онцгой байдлын 44 дүгээр ангийн 2 дугаар баг гуравдугаар байранд орсон бол Мөрөөдөл 6 дугаар сургуулийн эмэгтэй баг нэгдүгээр байранд, ЗДТГ-ын эмэгтэй баг хоёрдугаар байранд, МУ-ын баатар Т.Борын нэрэмжит сургуулийн баг гуравдугаар байранд орлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%