ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

2017-11-28

     Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй ажлын хэсэг баруун аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байгаа бөгөөд 11-р сарын 27-ны өдрөөс Увс аймагт ажиллаж байна.
      Энэ үеэр аймгийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, өвс тэжээлийн нөөц, малын вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.
       Манай аймагт 2017-2018 онд 92 багийн 10892 өрхийн 3.025.906 толгой мал өвөлжүүлэх төлөвлөгөө гарчээ. Отор нүүдлийн хувьд Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумын нутагт Өлгий, Завхан, Наранбулаг, Хяргас, Цагаанхайрхан сумдаас 558 өрхийн 107.6 мянган толгой мал, бод 17.5, бог 90.1 мянган мал өвөлжихөөр зохион байгуулалт хийгджээ.
      Малчид өөрийн хэрэгцээнд өвс 50100 тн, тэжээл 1900 тн, давс, хужир 8020 тн бэлтгэхээс өнөөдрийн байдлаар өвс 44737 тн, тэжээл 1185 тн, хужир шүү 5637 тн бэлтгээд байна.
        Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 319.4 тонн өвс, 64.0 тонн тэжээл байна. Нэмж 400 тонн өвс, 200 тонн тэжээл бэлтгэхээр ажиллаж байна.
        Сумдын аюулгүйн нөөцөд өвс 685.9 тн, тэжээл 188.3 тонн бэлтгэжээ.
       Аймгийн 2017-2018 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 85.9 хувь, төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 85.0 хувиар хангасан дүнтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%