ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам

2017-11-29


Аймгийн ИТХ-ын 2017 оны 10 сарын
27-ны өдрийн Ээлжит YIII хуралдааны
08/04 дүгээр  тогтоолын хавсралт

 АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЖУРАМ

   Орон нутгийнхаа бие даасан байдлын болон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогдож байгуулагддаг, Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, Төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харъяалуулснаас бусад нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй, Үндсэн хуулийн статустай, НӨУЁ-ны байгууллага мөн.
    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаан нь Анхдугаар, Ээлжит, Ээлжит бус, Хүндэтгэлийн гэсэн хэлбэртэй байна.
1.1.Хуралдааны үндсэн зарчим
1.1.1.Хуралдаан хууль дээдлэх, иргэд, орон нутгийн нийтлэг эрх ашгийг эрхэмлэх зарчмыг баримтлан асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
1.1.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхээ хуралдаан, Тэргүүлэгчид, хороо, нам, эвслийн бүлэг болон зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.
1.1.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.
1.1.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан, хороо, нам эвслийн бүлгийн хурал нь тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.
1.2.Хуралдааны тов, ирц
1.2.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдааны бэлтгэл хангах шаардлагыг харгалзан 15-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана.
1.2.2.Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Хурлын даргын саналыг үндэслэн Хуралдааны товлосон хугацааг Тэргүүлэгчид өөрчлөн тогтоож болно.
1.2.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд ирэх боломжгүй бол Хурлын даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авна.
1.2.4.Хуралдааны дарга нам, эвслийн бүлгийн болон төлөөлөгчийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлуулж болно. Түр завсарлах хугацааг тухай бүр тогтооно.
1.2.5.Хуралдаанд хүрэлцэн ирээгүй төлөөлөгч өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоодод томилолтоор явсан, түүнчлэн бусад хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
1.2.6.Төлөөлөгчдийн ирцийг албан ёсоор танилцуулсаны үндсэн дээр хуралдааны ажиллагааг нээнэ.
1.2.7.Хуралдааныг 18.00 цагаас хойш үргэлжлүүлэн хуралдуулах асуудлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар тухай бүр шийдвэрлэнэ.
1.2.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан бүр энэхүү журмыг үндэслэн хуралдааны дэгийг баталж мөрдөнө.
1.2.9.Доод шатны хурлын байгууллагын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, НӨУЁ хэвийн хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана.
1.3.Хуралдааны нийтлэг журам
1.3.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит хуралдааныг  улирал бүр хуралдуулна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр, Засаг даргын санаачилгаар Ээлжит бус хуралдааныг шаардлагатай үед зарлан хуралдуулж болно.
1.3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тусгайлсан шийдвэр гаргаагүй бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан явуулах албан ёсны байр нь аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхим байна.
1.3.3.Шаардлагатай тохиолдолд нүүдлийн хуралдаан хийж болно.
1.3.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд Тэргүүлэгчид, Хороо, төлөөлөгч, аймгийн Засаг дарга асуудал санаачлан оруулах эрхтэй бөгөөд асуудал санаачилсан субъект хуралдаанд асуудал оруулах санал, түүнийг хэлэлцүүлэх шаардлага, үндэслэл, холбогдох тооцоо судалгаа, танилцуулга, хуралдаанаас гаргах тогтоол шийдвэрийн төслийн хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд тогтоосон хугацаанд ирүүлнэ.
1.3.5.Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх аймгийн иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудлыг иргэний танхимаар хэлэлцүүлсэн байна.
1.3.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарласан тухай бүр хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
1.3.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, гаргах шийдвэрийг оновчтой болгох зорилгоор хуралдааны бэлтгэл ажлын явцад тодорхой чиглэлээр холбогдох ажил зохион байгуулж дүнг хурлын хуралдаанд тайлагнаж болно.
1.3.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарласан тухай шийдвэрийг аймгийн Засаг дарга, төлөөлөгчид 3 хоногийн дотор, нийт байгууллага, албан тушаалтан, иргэдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 7 хоногийн дотор зарлан мэдээлнэ.
1.3.9.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг холбогдох хороо авч үзэж, түүний мөрөөр үзлэг шалгалт хийх, ажил байдалтай танилцах арга хэмжээ авч шаардлагатай гэж үзвэл хурлын хуралдаанд хорооны илтгэл, хавсралт илтгэлийг оруулж хэлэлцүүлнэ.
1.3.10.Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбогдон байгууллага, албан тушаалтанд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөнд туссан хугацааны дотор Ажлын албанд ирүүлнэ.
1.3.11.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, бэлтгэл хангасан дүн, хэлэлцэх асуудлын талаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсний үндсэн дээр хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
1.3.12.Хуралдааны хугацаа болон хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг төлөөлөгчдөд 3-аас доошгүй хоногийн өмнө электрон шуудангаар хүргүүлнэ.
1.3.13.Тэргүүлэгчдийн хуралдаанаар хуралдаанд оруулж хэлэлцүүлэх илтгэл, илтгэгчийг албан ёсоор томилно.
1.3.14.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд урилгаар оролцох хүмүүсийн нэрийг Ажлын албанаас гаргаж хурлын даргаар батлуулан хуралдаанд урьж оролцуулна.
1.3.15.Хэлэлцэх асуудлын ач холбогдлыг харгалзан зарим тодорхой асуудлын төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах, иргэний танхимаар хэлэлцүүлэх, иргэдийн дунд санал асуулга явуулах зэрэг хэлбэрээр явуулж, иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.
1.3.16.Хуралдаан дээр төлөөлөгч асуудлыг шийдвэрлэхэд “дэмжсэн”, “татгалзсан” гэсэн 2 саналын аль нэгийг өгнө.
1.3.17.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хурлын хуралдаанд оролцохдоо хуралдааны дэгийг сахих үүрэгтэй бөгөөд хуралдаан эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн байна.
1.3.18.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд аймгийн Ерөнхий Аудитор зөвлөх эрхтэйгээр оролцож болно.
1.3.19.Хурлын хуралдаан ил тод, нээлттэй байдлаар явагдах бөгөөд иргэд, зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд  байлцаж болно.
1.3.20.Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад хуралдаанд байлцах  эрхийн үнэмлэх олгож, Ажлын албанаас зассан байранд байрлан хуралдааны дэг журмыг дагаж мөрдөнө.
1.3.21.Иргэд, Төрийн бус байууллага, аж ахуйн нэгж байгууллагаас хуралдаанд оролцох тохиолдолд урьдчилан хүсэлтээ Ажлын албанд ирүүлсэн байна. Дээрх асуудлыг тухай бүр Хурлын даргын шийдвэрээр Ажлын алба зохицуулна.
1.3.22.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна.
1.3.23.Хэлэлцэж байгаа зарим нэгэн тодорхой асуудлыг шаардлагатай гэж үзвэл төлөөлөгчдийн олонхийн саналаар нууцын горимоор хаалттай явуулж болно.
1.3.24.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд оролцож болох бөгөөд эдгээр бүрэлдэхүүнийг хуралдаанд асуудал оруулагч Ажлын албатай зөвшилцөн зохион байгуулна.
1.3.25.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гарах шийдвэрийн төслийг эцэслэн боловсруулах зорилгоор редакцийн комисс байгуулж ажиллуулна. Редакцийн комиссыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
1.3.26.Хурлын тогтоолыг ёсчлосноос хойш  7 хоногийн дотор төлөөлөгчдөд  цахим хэлбэрээр хүргүүлнэ.
1.4.Хуралдаанд үг хэлэх, санал дүгнэлт гаргах, асуулт, тавих журам
   Төлөөлөгч хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал дүгнэлт гаргах, тайлбар хийхэд /цаашид “үг хэлэх” гэх/ дараах журмыг баримтална.
1.4.1.Үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах.
1.4.2.Тогтоосон хугацаанд үг хэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ бусдад шилжүүлэхгүй байх.
1.4.3.Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх.
1.4.4.Хуралдааны шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд санал хураалтад оролцож байх.
1.4.5.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх хугацаа эхний удаа 8 хүртэл минут, дараачийн удаа 3 хүртэл минут байна.
1.4.6.Асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байна.
1.4.7.Төлөөлөгчийн асуултад хариулах хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй байна.
1.4.8.Хуралдаанд асуудал хэлэлцэхэд зөвхөн тухайн асуудал оруулж байгаа хүн хариу тайлбар хийнэ. Тухайн асуудал боловсруулахад оролцсон албан тушаалтан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэгдэж буй асуудалтай холбогдон хуралдаанд оролцож байгаа хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж, асуултад хариулж болно.
1.4.9.Төлөөлөгч тодорхой асуудлын хэлэлцүүлгийн явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах буюу хэлэлцүүлгийн явцад татан авч болно.
1.5.Хуралдаанд илтгэл, танилцуулга хийх
Хуралдаанд тухайн асуудал хариуцан оруулж байгаа албан тушаалтан илтгэл танилцуулга хийнэ. Үүнд:
1.5.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас эрхлэн оруулж байгаа асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч, хорооны дарга, төлөөлөгч, Ажлын албаны дарга
1.5.2.Аймгийн Засаг даргаас эрхлэн оруулж байгаа асуудлыг аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар.
1.5.3.Засаг даргын дэргэдэх агентлаг, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдсон илтгэл, танилцуулгыг тухайн байгууллагын дарга, түүний эзгүйд орлогч нь
1.6.Санал хураалт явуулах журам
1.6.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэж болно.
1.6.2.Ил санал хураалтыг гар өргөж, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар авна.
1.6.3.Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол төлөөлөгчдөөс бүрдсэн тооллогын комисс байгуулж ажиллуулна.
1.6.4.Санал хураалт явуулах үед төлөөлөгч санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдэлнэ.
1.6.5.Төлөөлөгч шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.
1.6.6.Энэ журмын 1.6.5-д заасны дагуу төлөөлөгч санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй.
1.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан
Анхдугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх бөгөөд нээлтийн ажиллагааг дараах журмаар зохион байгуулна.
1.7.1.Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч хуралдааныг нээж даргална.
1.7.2.Орон нутгийн ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн хорооны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт асууна.
1.7.3.Сонгуулийн хорооны илтгэл, асуулт, хариултын дараа хуралдаан даргалагч төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолыг батлуулна.
1.7.4.Түүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоно.
1.7.5.Шинээр сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төлөөлөгчдөд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж амжилт хүснэ.
1.7.6.Шинээр сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хуралдааныг үргэлжлүүлэн удирдана.
1.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Ээлжит хуралдаан
1.8.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит хуралдааныг улирал бүр  зарлан хуралдуулна.
1.8.2.Ээлжит хуралдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар товлон зарлаж, бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг батална.
1.9.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаан
1.9.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит хуралдааны чөлөө цагт   хуулийн хүрээнд Ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
1.9.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ээлжит бус хуралдааныг товлон зарлана.
1.10.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан
1.10.1.Монгол улсын болон Орхон аймгийн түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой томоохон ой, үйл явдлуудыг тэмдэглэхтэй холбогдуулан аймгийн хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
1.10.2.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай тогтоол гаргана.
1.11.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нүүдлийн хуралдаан
1.11.1.Ажлын  шаардлагыг харгалзан  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нүүдлийн хуралдаан хийж болно.
1.11.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нүүдлийн хуралдаан хуралдуулах тухай тогтоол гаргана.
1.12.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох
1.12.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгоно.
1.12.2.Сонгуулийн дүнгээр аймгийн ИТХ-д аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
1.13.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч сонгох
1.13.1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.3.5 дахь заалтын дагуу аймгийниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгоно.
1.13.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгуулах санал оруулна.
1.12.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын даргаас Тэргүүлэгчээр сонгуулах төлөөлөгчдийн нэр дэвшүүлнэ.
1.13.4.Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх ажиллагаа явагдана.
1.13.5.Нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалт явуулж хамгийн олон санал авсан дарааллын дагуу тогтоосон тоонд багтсан нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсонд тооцож тогтоол гаргана.
1.13.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарыг нэгдсэн жагсаалтад оруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож байгуулсан тогтоол гаргана.
1.14.Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг
Хуралдааны үйл ажиллагааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, түүний эзгүйд олонхийн саналаар  аль нэг тэргүүлэгч гишүүн удирдана. Хуралдааны дэд даргыг тухай бүр сонгон ажиллуулна.
1.14.1.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
1.14.2.Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгийг батлуулж дэгийн биелэлтийг хангуулна.
1.14.3.Хуралдааныг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах.
1.14.4.Саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл олгох.
1.14.5.Хэлэлцэж байгаа асуудлаар асуулт, хариулт, санал дүгнэлт, санал хураалт явуулж дүн явцыг мэдээлж, эцсийн шийдвэрийн төслийг хэлэлцүүлж батлуулах.
1.14.6.Хэлэлцэж байгаа асуудлаар төлөөлөгчдийн гаргасан горимын саналыг сонсож, түүгээр санал хураалт явуулна. Горимын саналд хуралдаанаар асуудлыг хэлэлцэх журам, дарааллын талаар гаргасан саналыг горимын саналд тооцох бөгөөд түүгээр нэг удаа санал хураалт явуулна.
1.14.7.Төлөөлөгчид болон хуралдаанд оролцож байгаа урилгаар оролцогчдод хуралдааны үед танхимаас гарах зөвшөөрөл олгоно.
1.14.8.Урилгаар болон хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон хуралдаанд оролцож байгаа хүмүүст төлөөлөгчдийн асуултад хариулах, тайлбар хийх зөвшөөрөл олгоно.
1.14.9.Хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх, ёсчлох ажлыг зохион байгуулна.
1.14.10.Ирц хүрэлцэхүйц байвал хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчид чөлөө өгнө.
1.14.11.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Хоёр.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нам, эвслийн бүлэг
2.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нам, эвслийн бүлэгтэй байж болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 ба түүнээс дээш тооны суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй.
2.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь олонхи, цөөнхийн авсан суудлыг зөвхөн тухайн нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчийн тоогоор тодорхойлох бөгөөд үүнд бие даан нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчийг оруулж тооцохгүй
2.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 17 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг олонхи, 16 ба түүнээс доош санал авсан нам, эвслийг цөөнх гэнэ.
2.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал авсан нам, эвсэл нь бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанд уншин сонсгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.
2.5.Энэ асуудлаар аливаа хэлэлцүүлэг явуулахгүй.
2.6..Нам, эвслийн бүлэг нь хурлын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан шаардлагатай үед хуралдаанаас завсарлага авч болно. Завсарлагын хугацаа 1 цаг хүртэл байна.
2.7.Олгосон хугацааг сунгах шаардлага гарвал хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд тогтсон хугацааг чанд баримтална.
2.8.Нам эвслийн бүлэг хуралдааны ажиллагаанд хүндэтгэлтэйгээр  хандана. Завсарлага авч тогтоосон хугацаанд хурлын хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд хурлын ирц хүрвэл төлөөлөгчдийн олонхийн саналаар хуралдаанаа үргэлжлүүлнэ.
2.9.Нам, эвслийн бүлгээс хуралдааныг зөвшөөрөлгүй орхихыг хориглоно.
2.2.Нам эвслийн бүлэг нь дараах эрх, үүрэгтэй байна.
2.2.1.Нам эвслийн бүлэг нь өөрт ногдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр эргэлтэнд оруулах зарчим баримтлан нэр дэвшүүлж болох бөгөөд тухайн саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулж санал хураалгаж шийдвэрлэнэ
2.2.2.Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал, түүний дарааллын талаар Хурлын даргад байр сууриа илэрхийлэх, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах.
2.2.3.Хурлын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх.
2.2.4.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах
2.2.5.Хорооны бүрэлдэхүүний талаар Хурлын даргатай зөвшилцөх.
2.2.6.Хурлын байгууллагын үйл ажиллагаанд бүлгийн гишүүдийг оролцуулах. Хуралдааны ирцийг хангах, Хуралдааны үеэр дэгийг чанд сахиулах.
2.2.7.Бүлгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг Ажлын алба хариуцна.
Гурав.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын Анхдугаар хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчдийг сонгож байгуулах бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааны чөлөө цагт түүний тасралтгүй ажиллагааг бүх чиглэлээр хангаж ажиллана.
3.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан
3.1.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг тухай бүр зарлан хуралдуулна.
3.1.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг хурлын дарга удирдаж явуулна.
            Хурлын даргын эзгүйд Тэргүүлэгчдийн хуралдааныг Тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар аль нэг тэргүүлэгч удирдах бөгөөд шийдвэрийг Тэргүүлэгчдийн тогтоолоор баталгаажуулна.
3.1.3.Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээд байгууллагын эрх хэмжээ болон Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямарч асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг Тэргүүлэгч гишүүдийн олонхийн саналаар батална.
3.1.4.Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Хурлын хороодын дарга нар урилгаар оролцож болно.
3.1.5.Хэлэлцэж буй асуудлын ач холбогдлыг харгалзан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн, бусад хүмүүсийг оролцуулан Тэргүүлэгчдийн хуралдааныг өргөтгөн хийж болно.
3.1.6.Шаардлагатай тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөлтэй хамтран хуралдаж болно.
3.1.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Тэргүүлэгчдийн хуралдааныг товлож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батална.
3.1.8.Хурлын Ажлын албанаас Тэргүүлэгчдийн хуралдаан эхлэх цаг, байр, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, төслийг хуралдаан болохоос 3-аас доошгүй  хоногийн өмнө Тэргүүлэгчдэд албан ёсоор мэдэгдэж хүргүүлнэ.Тэргүүлэгч ямар нэг шалтгаанаар Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох боломжгүй бол Хурлын даргад урьдчилан мэдэгдэж чөлөө авсан байна.
3.1.9.Тэргүүлэгч урт хугацаагаар сургалтанд хамрагдах, албан томилолтоор явах тохиолдолд Хурлын даргаас Тэргүүлэгчдийн хуралдаанаас тухайн хугацааны чөлөө авч, Ажлын албанд албан ёсоор мэдэгдэнэ.
3.1.10.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэлгэрэнгүй дэгийг энэ журмыг үндэслэн Тэргүүлэгчид өөрөө баталж мөрдөнө.
3.1.11.Цаг үеийн ажлын шаардлагаар яаралтай хуралдах тохиолдолд урьдчилан материал тараахгүйгээр Тэргүүлэгчдийн хуралдааныг хийж болно.
 3.1.12.Төсвийн жилийн явцад зайлшгүй шаардлагатай бөгөөд хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй тохиолдолд аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн аймгийн төсөвтэй холбогдох зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, дараачийн хуралдаанд танилцуулж батлуулж байна.
 3.1.13.Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчдийн урамшуулал олгох бөгөөд хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тогтооно.
3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Хурлын байгууллагын хэвийн ажиллагааг хангах.
Аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлан хуралдуулах талаар:
3.2.1.Хурлын хуралдааныг товлон зарлаж, хуралдаан зарласан шийдвэрийг нийтэд мэдээлэх.
3.2.2.Хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталж, түүний бэлтгэлийг хангуулах.
3.2.3.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төсөл дээр холбогдох Хурлын хороодыг ажиллуулах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
3.2.4.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын чиглэлээр үзлэг шалгалт хийх, иргэдийн санал бодол судлах, хуралдаанаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах ажилд төлөөлөгчдийг зохион байгуулж оролцуулах.
3.2.5.Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг шаардлагатай гэж үзвэл Хурлын хороодод шилжүүлэн уг асуудлаар хороодын санал, дүгнэлт гаргуулах.
3.2.6.Хурлын хороодоос хуралдааны бэлтгэл ажлын явцад хийх хяналт шалгалт болон бусад ажлын талаар удирдамж чиглэл өгөх.
3.3.Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх
3.3.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд нь бүх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.
3.3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан санал, өргөдөл, мэдээлэлтэй танилцаж холбогдох арга хэмжээ авах.
3.3.3.Хурлын байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар үзлэг шалгалт хийх, холбогдох байгууллагын ажил байдалтай танилцах талаар төлөөлөгчдөд удирдамж, чиглэл, үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах.
3.3.4.Төлөөлөгчдийн Засаг захиргааны ажлын мэдлэг чадварыг дээшлүүлэх, гарын авлага материалаар хангах, сургалт семинар зохион байгуулах, ажлын арга барилыг харилцан солилцох ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээ мэдээллээр хангах, эргэх холбоо бий болгох.
3.3.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн идэвх санаачилга, ажлын үр дүн, тойрог болон хурлын байгууллагын ажилд оролцсон байдалд дүгнэлт хийж, идэвхижүүлэх арга хэмжээ авч байх.
3.3.6.Тэргүүлэгчид нь хяналт, шалгалт, судалгаа, шинжилгээ болон шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар төлөөлөгчдийн ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүний ажиллах чиглэл, журмыг Хурлын дарга батална.
3.3.7.Ажлын шаардлагаар Хурлын төлөөлөгч Хурлын даргын баталсан удирдамжийн хүрээнд гадаад, дотоодод албан томилолтоор ажиллаж болох бөгөөд томилолтын зардлыг олгоно.
3.4.Хурлын төлөөлөгчдөд буцалтгүй тусламж үзүүлэх
3.4.1.Хурлын төлөөлөгчийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн буюу хадам эцэг эх, төрсөн ах, эгч, дүү нас барсан эсвэл удаан хугацаанд хүндээр өвчилсөн болон бусад амьдралын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 1 000 000 төгрөг хүртлэх, өөрөө нас барсан бол 1 000 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус тус олгож болно.
 3.4.2.Хурлын төлөөлөгч нь Монгол Улсад эмчилгээ оношлогоо хийгдэх боломжгүй хүндээр өвчилсөн бол эрх бүхий байгууллагын дүгнэлтээр гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай бол 3 000 000 хүртлэх төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно.
 3.4.3.Буцалтгүй тусламжинд шаардагдах хөрөнгийг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын төсөвт төлөвлөн тусгаж, Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр олгоно.
Дөрөв.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн хамт дараах асуудлыг хариуцан зохион байгуулна.
4.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Хурлын хороо, төлөөлөгчид, Ажлын албаны үйл ажиллагааг нэгтгэн, уялдаа холбоог хангана.
4.2.Аймгийн эдийн засаг, нийгэм, соёлын болон нийт салбарын цогцолбор хөгжлийн бодлогыг уялдуулж холбогдох арга хэмжээ авч байна.
4.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд хийх ажлын үндсэн чиглэл, хурлын байгууллагын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд Тэргүүлэгчид, хороо, Төлөөлөгчдийн хүч анхаарлыг нэгтгэн зохицуулна.
4.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, Хурлын байгууллагын бүрэн эрх, иргэдийн нийтлэг эрх ашгийн асуудлыг нэгтгэн зангидана.
4.5.Хурлын байгууллагын шагналаар шагнах, байгууллага, иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдолыг шийдвэрлэх зэрэг шуурхай зохицуулах асуудлаар ажил хэргийн шугамаар тогтоол гаргаж болно.
4.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулна.
4.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн аймгийн Засаг даргатай харилцана.
4.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх, гадаад харилцааг зохион байгуулна.
4.9.Аймгийн Засаг даргаас томилсон ажлын хэсэгт төлөөлөгчдийг оролцуулах асуудлыг шийдвэрлэнэ.
4.10.Хурлын хяналт шалгалтын болон шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах Ажлын хэсэг байгуулах, ажлын удирдамжийг батлах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх.
4.11.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тодорхой бодлогын асуудлаар зөвлөхтэй байж болно.
Тав.Хурлын хороо байгуулах журам
5.1.Хурлын Хороо байгуулах, бүрэлдэхүүнийг сонгох.
5.1.1 Анхдугаар хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороог салбарын үйл ажиллагааны чиглэлээр байгуулна.
5.1.2.Ажлын шаардлагыг харгалзан Нам, эвслийн бүлэг, бүлэгт харъяалагдаагүй төлөөлөгчдөөс урьдчилан санал авсаны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүрэн эрхийн хугацаанд ажиллах хороог Хурлын даргаас санал оруулан хэлэлцүүлж батлуулна.
5.1.3.Төлөөлөгчид Хурлын хороонд харъяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, нам эвслийн бүлэгт харъяалагдаагүй төлөөлөгчид Хурлын даргад ирүүлнэ.
5.1.4.Нам, эвслийн бүлэг нь хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан төлөөлөгчдийг хороодод хуваарилах саналаа Хурлын даргад ирүүлнэ.
5.1.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харъяалагдаагүй төлөөлөгчдөөс ирүүлсэн саналыг нэгтгэн хуралдаанд танилцуулна.
5.1.6.Хурлын даргаас оруулсан саналыг хуралдаанаар хэлэлцэн хорооны бүрэлдэхүүнийг батална.
5.1.7.Хурлын Хороо хуралдах явцад хурал түр завсарлах бөгөөд Хурлын хороо бүрэлдэхүүнд нь орсон төлөөлөгчдийн дотроос олонхийн саналаар Хорооны даргад нэр дэвшүүлнэ.
5.1.8.Хурлын хорооны болон Хурлын хуралдаан дээр хурлын хорооны даргад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
5.1.9.Хурлын хорооны саналыг хорооноос даалгасан аль нэг төлөөлөгч танилцуулах бөгөөд хорооны саналыг үндэслэн хуралдаанаас Хурлын хорооны даргыг сонгосон тухай тогтоол гаргана.
5.2.Хурлын хорооны даргын чиг үүрэг
5.2.1.Хорооны үйл ажиллагааг төлөвлөгөөжүүлж зохион байгуулна.
5.2.2.Хорооны хурлын бэлтгэлийг хангаж зохион байгуулж хуралдуулна.
5.2.3.Хорооны хуралдааныг удирдана
5.2.4.Хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцана
5.2.5.Хорооны ажлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцан тайлагнана.
5.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны ажиллах чиглэл
5.3.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо нь Хурлын дотоод бүтэц, зохион байгуулалтын үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Хурлын байгууллагын ажлын далайц, чанар үр нөлөөг дээшлүүлэх, Хурлын байгууллага, олон түмний холбоог бэхжүүлэх, хурлын бүрэн эрхийн хугацаанд хийх ажлын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлнэ.
5.3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх холбогдох асуудлын талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл хуралдаанаас гаргах шийдвэрийн төсөлтэй урьдчилан танилцаж санал өгөх, гаргах шийдвэрийн төсөл бэлтгэж хуралдаанд оруулах.
5.3.3. Хурлын даргын болон Хорооны хурлаас баталсан удирдамжийн дагуу үзлэг шалгалт хийх, холбогдох асуудлаар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, түүний хэлтэс, алба, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны илтгэл, сонсгол, мэдээ мэдээлэл авах, үнэлэлт дүгнэлт хийх, судалгаа гаргуулан авч мэдээллээр хангагдах.
5.3.4.Хариуцах асуудлын чиглэлээр иргэд олон түмний санал бодлыг судалж шаардлагатай үед тодорхой арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад санал тавих, зөвлөмж өгөх, түүний биелэлтэд хяналт тавих, хариу авах.
5.3.5.Харъяалах чиглэлээр хууль тогтоомж, хурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвшлийн байгууллагад харъяалал харгалзахгүйгээр хянаж шалгах, удирдамж чиглэл өгөх.
5.3.6.Аймгийн ажил амьдралын тодорхой асуудлаар аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт санал тавих, хуулийн тодорхой заалт, Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлэх талаар зөвлөмж шаардлага өгөх, хариу авах.
5.3.7.Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хурал бөгөөд эрх хэмжээний асуудлыг хурлаараа хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
5.3.8.Хорооны хурлыг тухай бүр хийж ажлын төлөвлөгөө, зорилтоо тодорхойлж хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, дүгнэлт гаргах бөгөөд хуралдааны явцыг протоколд тусгана.
5.3.9.Ажлын албанаас Хурлын хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлнэ.
Зургаа.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах чиглэл баримталж ажиллана.
6.1.Хурлын байгууллагын үйл ажиллагаанд оролцох
6.1.1.Төлөөлөгч гурав хүртлэх хороонд харъяалагдах бөгөөд нэг хороо 13 хүртлэх төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байж болно.  
6.1.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Хорооныхоо хуралд зарласан тухай бүр оролцож байна.
6.1.3.Аймгийн ажил амьдралын асуудлаар санал боловсруулах, асуудал дэвшүүлэхдээ Хурлын бодлогын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад суурь баримт бичгүүдтэй уялдуулах чиглэл баримтална.
6.1.4.Тэргүүлэгчид Ажлын албанаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачилгатай оролцоно.
6.1.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний дотоод бүтцүүдийн үйл ажиллагаа болон зохион байгуулж буй бусад ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар тодорхой санал тавина.
6.1.6.Хурал, олон түмний холбоог бэхжүүлэх талаар санаачилгатай ажиллана.
6.1.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн талаар иргэд байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж шаардлагатай гэж үзвэл асуудал санаачлах, хариу өгнө.
6.1.8.Иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг шууд өгөх, эсвэл хариуцан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ талаар хариу мэдэгдэнэ.
6.1.9.Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, түүний хэлтэс алба, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай шалгаж танилцах.
6.1.10.Аймгийн нутаг дэвсгэр дэх бусад байгууллагуудаас хууль тогтоомж, Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохиож буй ажилтай шалган танилцана.
6.1.11.Холбогдох байгууллагуудаас хууль тогтоомж, аймгийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийн талаар мэдээлэл авах, шаардагдах мэдээлэл гаргуулж авна.
6.2.Төлөөлөгч тойрогтоо ажиллах
6.2.1.Тойргийнхоо сонгогчидтой хурал, цуглаан уулзалт хийх болон бусад хэлбэрээр байнга холбоотой ажиллана.
6.2.2.Тойргийнхоо сонгогчдын санаа бодлыг судлах, ажил хэрэгч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар гаргаж буй санал, санаачилгыг бүх чиглэлээр дэмжинэ.
6.2.3.Тойргийн нутаг дэвсгэрийн байгууллагуудын ажил байдалтай танилцах, мэдээлэл авах, ажлыг зохион байгуулна.
6.2.4.Сонгогчидтой ажиллах ажлаа тойргийн харъяалах багийн ажилтай уялдуулна.
6.2.5.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэх, эргэж мэдээлэх арга хэмжээ авна.
6.2.6.Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар тойргийнхоо сонгогчдын санал бодлыг судлах, түүний дагуу холбогдох асуудал, санал боловсруулж Ажлын албанд тавина.
6.2.7.Тойргийн сонгогчдод хүргэж буй төрийн үйлчилгээний хүртээмж, чанарын байдалд анхаарч түүний мөрөөр холбогдох ажил зохион байгуулна.
6.2.8.Төлөөлөгч тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардалтай байна. Тойрогт ажиллах үйл ажиллагааны зардлын хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тогтоож, жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын төсөвт тусган батлуулна.
6.2.9.Төлөөлөгч хурал, нутаг дэвсгэр, багт ажиллах, зардал олгох, тайлагнах журмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан мөрдөнө.
6.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийн талаар
6.3.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, захиргааны болон нутаг дэвсгэрийн байгууллага, албан тушаалтан бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
6.3.2.Төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ажлын албанаас мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, техник зохион байгуулалтын талын нөхцлөөр хангана.
6.3.3.Төлөөлөгчийг Захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх, өөрчлөх зэргээр эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдэд албан ёсоор хандана.
6.3.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тойрогтоо ажиллахад сумын ИТХ, сумын Засаг дарга, БИНХ, Багийн Засаг дарга хариуцан ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
 6.3.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь аймгийн Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, аймгийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагын дарга нартай  дараалал харгалзахгүйгээр уулзах эрхтэй.
6.4.Төлөөлөгчөөс асуулга тавих
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн асуулга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн Бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг үндсэн хэлбэр мөн.
6.4.1.Орон нутаг, нийгэм, иргэдийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн дарга нарын байр суурийг тодруулах болон тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж төлөөлөгчөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр албан тушаалтанд бичгээр хандсаныг асуулга гэнэ.
6.4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь аймгийн Засаг дарга, орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нарт асуулга тавих, түүний хариуг Тэргүүлэгчдийн болон Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.
6.4.3.Асуулга нь тухайн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, хариуцах ажлын хүрээнд багтсан байна.
6.4.4.Асуулга хүлээн авсан албан тушаалтан асуулгын хариуг төлөөлөгчид 14 хоногийн дотор бичгээр өгнө.
6.4.5.Асуулга тавьсан төлөөлөгчийн хүсэлтээр түүний хариуг Тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
6.4.6.Асуудал хариуцсан хороо буюу Ажлын алба Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох төсөл боловсруулж Тэргүүлэгчдийн буюу хурлын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
6.4.7.Төлөөлөгч асуулгын хариуг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа хуралдаанаас 7 хоногийн өмнө аймгийн ИТХ-ын даргад бичгээр ирүүлнэ.
6.4.8.Асуулгын хариуг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эсвэл хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх товыг аймгийн ИТХ-ын дарга тогтоож, хариуцан хэлэлцүүлэх албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ.
6.4.9.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эсвэл Хурлын хуралдаан дээр асуулгад хариулах хугацаа 7 минутаас илүүгүй, төлөөлөгчид асуулгын хариутай холбогдуулан асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй байна.
6.4.10.Асуулгад хариу өгсөний дараа асуулга тавьсан төлөөлөгч нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно.
6.4.11.Асуулгын хариуг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эсвэл хурлын Ээлжит хуралдааны дэгэнд оруулж хэлэлцэнэ.
6.5.Төлөөлөгчөөс асуулт тавих
6.5.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч аймгийн ИТХ-ын хуралдаан дээр бичгээр асуулт тавьж хариу авах эрхтэй.
6.5.2.Аймаг, орон нутгийн болон иргэдийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл тодорхой нэг асуудлаар төлөөлөгч, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн болон орон нутгийн өмчтэй байгууллагуудын дарга, эрхлэгчдэд бичгээр хандсаныг асуулт гэнэ.
6.5.3.Асуултын хариултыг Төлөөлөгчид бичгээр 20 хоногийн дотор өгнө.
6.5.4.Төлөөлөгч асуултын хариуг бичгээр авсаны дараа түүнийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа хорооны даргад бичгээр ирүүлнэ.
6.5.5.Хорооны дарга төлөөлөгчийн асуултын хариуг хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудлыг төлөөлөгчийн саналыг харгалзан Хурлын хорооны гишүүдэд танилцуулж Хурал зарлана.
6.5.6.Хорооны хуралдаан дээр асуултын хариуг холбогдох албан тушаалтан 5 минутаас илүүгүй хугацаанд өгөх ба хорооны гишүүд 2 минутаас илүүгүй хугацаанд асуулт асууна.
6.5.7.Холбогдох албан тушаалтан асуултад хариулсаны дараа асуулт тавьсан төлөөлөгч 2 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, тавьсан асуулттайгаа холбоотой өөр асуулт асууна.
6.5.8.Асуултын хариултыг сонсох ажиллагааг олон нийтэд мэдээлнэ.
6.6.Төлөөлөгчийн үйл ажиллагааны ёс зүйн үндсэн  баримтлал
6.6.1.Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг дагаж биелүүлнэ.
6.6.2.Хууль зөрчсөн болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлнэ.
6.6.3.Сонгуульт үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөөгүйгээр тараахгүй байх.
6.6.4.Сонгуульт үүргээ гүйцэтгэхдээ иргэд, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж байх.
6.6.5.Хуралдаанаас гарах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан харж санал бодлоо илэрхийлж байх.
6.6.6.Үйл ажиллагаандаа олон ургальч үзлийг баримтлан тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч Хурлын байгууллагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
6.6.7.Сонгуульт үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндлэх.
6.6.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх, төлөөлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шахалт үзүүлэхийг тус тус хориглоно.
Долоо.Аймгийн Засаг даргатай харилцах
Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх байгууллага мөн.
Аймгийн ИТХ нь аймгийн Засаг даргатай дараах чиглэлээр харилцан ажиллана.
7.1.Хурал нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж томилуулна, шаардлагатай үед чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.2.Аймгийн Засаг дарга нь Хурлын гүйцэтгэх байгууллагын хувьд аймгийн Хурлаас аймгийн ажил амьдралын бүхий л асуудлаар удирдамж, чиглэл, үүрэг даалгавар өгнө.
7.3.Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын тайлан илтгэл, мэдээлэл, сонсгол авч хэлэлцэнэ.
7.4.Аймгийн Засаг даргаас санаачлан оруулж байгаа бүхий л асуудлыг авч үзэж, холбогдох шийдвэр гаргах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.
7.5.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүх талаар бүрдүүлнэ.
7.6.Жил бүр холбогдох журмын дагуу аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд Хурлын хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгнө.
7.7.Орон нутгийн өмчтэй байгууллагуудын удирдлагыг томилох, үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдүүлэхэд аймгийн Засаг даргатай зөвшилцөнө.
7.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн талаар аймгийн Засаг даргаас Бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө.
7.9.Аймгийн Засаг даргын аймгийн иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой холбогдох захирамж шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухай бүр ирүүлж байна.
7.10.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харъяа байгууллагуудаас оруулж буй асуудалтай аймгийн Засаг дарга урьдчилан танилцаж зөвшөөрөл өгсөн байна.
7.11.Хурлын байгууллагаас тодорхой баримт бичиг боловсруулах, хурлын хуралдааны бэлтгэл хангах, үзлэг шалгалт хийх болон бусад шаардлагатай тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцөж холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнг дээрх ажилд татан оролцуулна.
7.12.Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагыг бүх талын мэдээ мэдээллээр тогтмол хангаж байх журам батлаж мөрдөнө.
7.13.Аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний хэлтэс, алба, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, сум багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудтай Хурлын байгууллагаас харилцах асуудлыг аймгийн Засаг даргатай харилцах ажлын хүрээнд авч үзнэ.
7.14.Аймгийн Засаг дарга, түүний харъяалах асуудлын хүрээнд иргэдэд үзүүлж байгаа Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, үр нөлөөг иргэдийн сэтгэл ханамжид суурилан үнэлж дүгнэдэг механизмыг боловсронгуй болгож мөрдөнө.
Найм.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тавьсан аймгийн Засаг даргын  хоригийг хэлэлцэх
8.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргаас Хурлын шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт тавьсан хоригийг Ажлын алба ирсэн бичгийн бүртгэлд өдөр, цаг, минуттай нь тодорхой бүртгэсэн байна.
8.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын хоригийг хүлээн авмагц аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдааныг товлон зарлана.
8.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гаргасан тогтоолд аймгийн Засаг дарга бүхэлд нь хориг тавьсан бол уг тогтоолыг, хэсэгчилсэн хориг тавьсан бол холбогдох зүйл заалтын үйлчлэлийг түдгэлзсэнд тооцно. Холбогдох байгууллага, албан тушаалтанд ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх хүртэл хүргүүлэхийг хойшлуулна.
8.4.Хурлын шийдвэрт тавьсан аймгийн Засаг даргын хоригийг хэлэлцэх Хурлын хуралдааны дэгийг энэхүү журамд заасан нийтлэг журмаар зохицуулна.
8.5.Аймгийн Засаг дарга хориг тавьсан тохиолдолд уг хоригийн талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны санал дүгнэлтийг гаргуулна.
8.6.Хуралдаан дээр аймгийн Засаг даргын, түүний эзгүйд аймгийн Засаг даргын орлогчийн энэ талаарх үндэслэл саналыг нь сонсоно. Дараа нь Хурлын дээрх хороодын санал дүгнэлтийг тус тус сонсоно.
8.7.Үндэслэл, саналтай холбогдуулан асуулт хариулт, санал дүгнэлт хэлнэ.
8.8.Хуралдаанаар аймгийн Засаг даргын хоригийг “Хүлээн зөвшөөрсөн”, “Хүлээн зөвшөөрөөгүй” гэсэн  томъёоллоор нууцаар санал хураана.
8.9.Хурлын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бол тухайн тогтоолыг бүхэлд нь, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна.
8.10.Аймгийн Засаг даргын хоригийг хэлэлцээд хуралдаанаас гаргасан шийдвэрийг ёсчлож нэн даруй хүргүүлнэ.
8.11.Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь хоригийг хүлээж аваагүй бол Хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
8.12.Аймгийн Засаг даргын хоригийг хүлээж авсан бол холбогдох тогтоол шийдвэрт өөрчлөлт оруулах асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  холбогдох хороо боловсруулж хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагаас санал авахыг шаардахгүй.
8.13.Аймгийн ИТХ-ын шийдвэрт тавьсан аймгийн Засаг даргын хоригийг хэлэлцэх Ээлжит бус хуралдааны тов, бусад мэдээллийг Ажлын албанаас аймгийн Засаг даргад мэдээлнэ.
Ес.Нутаг дэвсгэрийн бусад байгууллагуудтай харилцах
Нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрт Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бодлого, үйл ажиллагаанаас ангид ажил, асуудал байх ёсгүй гэдэг ерөнхий зарчим барьж ажиллана.
9.1.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохицуулалтаар хангаж, аймаг, орон нутгийн болон иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс харилцан болон хамтарч ажиллана.
9.2.Орон нутгийн болон иргэдийн нийтлэг эрх ашгийг удирдлага болгон босоо удирдлагатай төрийн төв байгууллагууд, харъяа газар, агентлагуудын ажилд тавих шаардлагыг өндөржүүлж, яамдын сайдын багцаас орон нутагт нийлүүлж байгаа бүтээгдэхүүнд иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг үндэслэн орон нутгийн төвшинд үнэлгээ өгдөг горим тогтооно.
9.3.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төвийн томоохон компани, Хувийн хэвшлийн байгууллагуудын салбар, нэгжүүдийн нийгмийн хариуцлагын асуудлыг хөндөж, орон нутгийн эрх ашгийн үүднээс татвараар болон бусад чиглэлээр орон нутагтай харьцах асуудлыг нэг мөр болгоход анхаарна.
Арав.Төрийн төв байгууллагууд болон бусад аймгуудтай харилцах талаар
10.1.Орон нутгийн болон иргэдийн нийтлэг эрх ашгийг удирдлага болгон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн бусад төв байгууллагатай харилцан ажиллана.
10.2.Нийтлэг асуудлаар гарч буй Монгол Улсын хуулийн төсөлд орон нутгаас санал өгөх ажлыг өргөжүүлнэ.
10.3.Төвөөс өгч байгаа Уул уурхай, ашигт малтмал, түүнтэй холбоотой лиценз, хайгуул шинжилгээний ажид Хурлын байгууллагаас хяналт тавьдаг тогтолцоо бий болгоно.
10.4.Орон нутгийн хөгжлийн хэтийн болон тулгамдсан асуудлаар холбогдох санал асуудлыг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлж байх арга хэмжээ авна.
10.5.Бүсийн, хил залгаа болон бусад аймгуудтай эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
10.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага нь гадаад, дотоодын НӨУЁ-ны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Арван нэг. Нам, ТББ, шашны байгууллагатай харилцах талаар
11.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь аймгийн хөгжлийн тодорхой асуудлаар улс төрийн намуудаас тавьсан бодлого, байр суурийг авч үзнэ.   
11.2.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудаас гаргаж байгаа ажил хэрэг санал санаачилгуудыг дэмжиж, хамтарч ажилана.
11.3.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагааг “Аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохицуулж эдгээр байгууллагаас тавьсансанал асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж харилцан ажиллана.
Арван хоёр.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт  шалгалт
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хяналт шалгалтын ажлыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ.
12.1.Аймгийн Засаг даргын болон Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагууд бусад байгууллагуудын тайлан, мэдээлэл, илтгэл, сонсгол хэлэлцэх.
12.2.Дээрх байгууллагуудын дарга, удирдлагад төлөөлөгчийн асуулга тавьж хариуг хуралдаанаар хэлэлцүүлэх.
12.3.Төлөөлөгч асуулт тавьж хорооны хурлаар хариуг авах.
12.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт шалгалтын ажлыг Тэргүүлэгчдийн, Хорооны, төлөөлөгчийн болон Ажлын албаны гэсэн арга хэлбэрээр явуулна. Хууль тогтоомж, Хурлын байгууллагын шийдвэрийг хянан шалгаж шаардлагатай гэж үзвэл дүнг Хурлын болон Тэргүүлэгчдийн  хуралдаанаар хэлэлцүүлж байна.
12.5.Аймгийн Аудитын газрын хийсэн хяналт шалгалтын ажлын талаар улирал бүр Тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэл авах, Аудитын байгууллагаар захиалгат аудит хийлгэх, аудитын байгууллагын санал, дүгнэлтийг хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
12.6.Шаардлагатай үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, иргэдийн хамтарсан шалгалтыг зохион байгуулан явуулж болно.
12.7.Иргэдээс хуулийн дагуу ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарчмын ач холбогдол бүхий мэдээллийг судалж холбогдох арга хэмжээ авна.
12.8.Хурлын байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд хариуцлагагүй хандсан тодорхой албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, тооцох талаар аймгийн Засаг даргад албан ёсны санал хүргүүлнэ.
12.9.Хяналт шалгалтын ажилд БИНХ-ын оролцоог нэмэгдүүлж, доголдож буй төрийн үйлчилгээний талаар БИНХ-аас албан ёсны мэдээлэл авах арга хэлбэр бий болгоно.
Арван гурав.Хурлын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах
13.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, шууд ардчиллыг хөгжүүлэхэд онцгой анхаарна.
13.2.Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан, Хороод, Ажлын албаны үйл ажиллагааны тунгалаг ил тод байдлыг хангаж, мэдээлэл сурталчилгааг бүх чиглэлээр идэвхижүүлнэ.
13.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас тодорхой асуудлаар иргэдийн санал бодлыг сонсох, судлах, санал асуулга явуулах, иргэдтэй радио, телевизээр шууд ярилцлага хийх, иргэний танхим, WEВ сайт ажиллуулах, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр индэр, булан нээж тогтмол ажиллуулах зэрэг мэдээллийн оновчтой хувилбаруудыг сонгож хэрэгжүүлнэ.
13.4.Иргэдийг биечлэн хүлээж авах, иргэдтэй харилцах утас ажиллуулах, уулзалт ярилцлага хийх замаар иргэдтэй шууд харьцаж санал бодлыг нь сонсох нөхцлийг бүрдүүлнэ.
13.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах ажлыг тогтмолжуулж, ”Хурал-төлөөлөгч-иргэн” гэсэн үйл ажиллагааны гурвалсан холбоосыг төгөлдөржүүлнэ.
13.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын тайланг жил бүр иргэдэд тавьж хэлэлцүүлнэ.
13.7.Улс, орон нутгийн онцгой ач холбогдол бүхий асуудлаар нийт иргэдийг хамарсан санал асуулга явуулж болно.
Арван дөрөв.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  Ажлын алба
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Тэргүүлэгчид, Хороо, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх болон ажиллах боломж нөхцөлөөр хангах чиг үүрэг бүхий Ажлын албатай байна.         
14.1.Ажлын алба нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.
14.1.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Хороо, Төлөөлөгчид, нам, эвслийн бүлэг, хурлын дэргэдэх зөвлөл, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
14.1.2.Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаан хороо, нам эвслийн бүлгийн хурлын бэлтгэл ажлыг хангаж хуралдуулна.
14.1.3.Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байгаа төслийг хянаж, зохих журмын дагуу бэлтгэлийг хангуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын шийдвэр, баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавьж, эргэж мэдээлэх ажлыг зохион байгуулна.
14.1.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хороо, Төлөөлөгч, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлнэ.
14.1.5.Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан,  бусад бүтцүүдийн хурлын тэмдэглэлийг хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулна.
14.1.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлнэ.
14.1.7.Хуралдаанаар батлагдсан шийдвэрийг хэлбэржүүлж ёсчлох, нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
14.1.8.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олон нийттэй харилцах ажлыг хариуцна.
14.1.9.Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэрлүүлэхээр уламжлах, эргэж мэдээлэх, дүнг Хурлын дарга, өргөдөл, гомдлын хороонд танилцуулах ажлыг зохион байгуулна.
14.1.10.Хууль тогтоомж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн талаар мэдээллийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж үйлчилнэ.
14.1.11.Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, хороо, төлөөлөгчдөөс даалгасан бусад үүргийг гүйцэтгэнэ.
14.1.12.Ажлын албаны орон тоог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.
14.1.13.Ажлын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа сурталчилгаанд төлөөлөгчдийн оролцооны адил тэгш байдлыг хангана.
14.1.14.Аймгийн ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар аймгийн ИТХ-ын дарга захирамж, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга тушаал  гаргана.
14.1.15.Аймгийн ИТХ-ын Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг Хурлын даргын захирамжаар батлан мөрдүүлнэ.
Арван тав.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр
15.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
15.2.Орон нутгийн амьдралын тодорхой асуудлаар хэм хэмжээ тогтоогоогүй, уриалга, тэмдэглэл хэлбэрээр иргэддээ хандаж болно.
15.3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд өөрөөр заагаагүй бол батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
15.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн олон нийтэд мэдээлэх шаардлагатай тогтоол шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шийдвэрээр хэвлэлд нийтлэх, радио телевизээр нэвтрүүлж, аймгийн номын санд тавьж сурталчилна.
15.5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд түүнийг хөтөлсөн Хурлын нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтан гарын үсэг зурж, хуралдааны дарга танилцаж гарын үсэг зурна.
15.6.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийг тусгай бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
15.7.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийн тухай сонин, хэвлэл, радио, телевизээр олон түмэнд шуурхай мэдээлэх ажлыг Ажлын алба гүйцэтгэнэ.
Арван зургаа. Бусад асуудал
16.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн шагнал, шагналын сантай байх бөгөөд түүнийг тусгай журмаар зохицуулна.
Арван долоо.Үндсэн журмын хэрэгжилтийн хяналт, өөрчлөлт оруулах
17.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үндсэн журамд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хурлын хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн  саналаар батална.
17.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журмын хэрэгжилт, мөрдөлтөд  Хурлын эрх зүй, нутгийн удирдлагын хороо, Ажлын алба хяналт тавьж ажиллана.
 
-000-

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%