ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мал тооллого, тэжээвэр амьтдын тооллогын сургалт зохион байгуулагдаж байна

2017-11-30

      Сургалтад Аймгийн мал тооллогын комиссын дарга, засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, ХХААГ-ын дарга Д.Төмөр-очир мөн сум бүрийн мал тооллогын комиссын дарга, статистик хариуцсан мэргэжилтэн, эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
       Сургалтын үеэр 2017 оны жил эцсийн мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, үндэсний статистикийн хорооноос батлагдсан маягт, зааврыг танилцуулж, сум орон нутагтаа мал тооллогыг хэрхэн чанартай сайн зохион байгуулах тал дээр заавар зөвлөмж өгөх юм байна.
     Энэ жил малчдын тэтгэвэрт хамрагдах насыг 5 насаар урагшлуулж байгаа тиймээс тооллогын үеэр малчдын мэдээллийн санг бүрдүүлэхийн тулд нас хүйс, боловсрол, туслах малчин, үндсэн малчин зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг нэмэлтээр тусгаж өгч байгаагаараа онцлогтой ажээ. Тооллого улсын товоор жил бүрийн 12-р сарын 7-оос 12 сарын 10-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%