ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН 2018 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨСӨВ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

2017-12-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хуралдаж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 90 хувьтай хэрэгжсэн, Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 92,8 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, 2018 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.
Орон нутгийн 2017 оны төсвийн тодотголыг 134,1 тэрбум төгрөгөөр, Орон нутгийн 2018 оны төсвийг 171,4 тэрбум төгрөгөөр баталлаа.
Орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонсож, 2018 онд аймгийн иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталлаа.
Мөн аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатууулах хашааны төлбөр үйл ажиллагааны хувь хэмжээг тогтоож, бичил уурхайн зориулалтаар авсан газар нутгийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%