ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-12-07

Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ аван улсын хэмжээнд шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр бүрийн 01-р сарын сарын эхээр зохион байгуулж ирсэн.

Тус тэмцээний цар хүрээг тэлж 2014 оноос эхлэн анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 12-р сарын 09,10-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Тус тэмцээнд оролцож эрэгтэй төрөлд эхний хоёр байр, эмэгтэй төрөлд эхний байрыг эзэлсэн шатарчдыг Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%