ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ховд аймаг "Теле камерийн хяналтын нэгдсэн төв"-тэй боллоо

2018-02-01

Гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн тодорхой 30 цэгт хяналтын камерыг суурилуулсан ба “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганболд, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл болон аймаг орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцлоо. 
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэхэд камерийн ач тус нилээдгүй байдаг. Олон нийтийн газар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлагыг шуурхай мэдээлснээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан энэхүү камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр, шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг агаарын эрс, тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг, зөрчил болсон газар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай, тээврийн хэрэгслийн улсын дугаар зэргийг татаж таних бүрэн боломжтой байгаагаараа онцлог юм. Цаашид теле камерийг гудамж талбайд нэмж суурилуулах төлөвлөгөөтэй байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%