ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2018-02-07

       Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгчид 2018 оны 02 сарын 06-08-ны хооронд манай аймагт ажиллаж танилцуулга хийж байна.
         Өнөөдөр Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багш нарт хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ.
      Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадвахижуулах зорилгоор Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан бөгөөд Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох энэхүү хөтөлбөрт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдах боломжтой. Тэтгэлэгийн болзол хангасан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон орон нутгийн иргэд өргөдөл гаргах боломжтой.
         Өргөдөл гаргагчдыг сонгохдоо тэдний мэргэжлийн болон хувь хүний манлайлах чанарууд, академик чадамж, хамгийн чухал нь, Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд үзүүлж чадах үр нөлөөг харгалзан үнэлнэ.
         ХУВИЙН ХЭВШЛҮҮД, ИНБ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД 02-р сарын 07-ны 10.00 цагаас ЗДТГ-ЫН 2 давхарын зааланд танилцуулга хийнэ. Сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой.
          Өргөдөл гаргах болзол шалгуур, сонгон шалгаруулалт, тэтгэлгийн үр шим болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг HTTP://AUSTRALIAAWARDSMONGOLIA.ORG холбоосоор мэдээлэл авна уу.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%