МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр сумын Эрдэнэхайрхан багийн иргэн, "Арвижих Увс" ХХК-ний бороожуулагч Бямбацогтын Батхүү “Монгол Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон билээ.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд 02-р сарын 11-ний өдөр Улсын аварга тариаланчийн шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?
санал өгсөн: 4196