ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслол боллоо

2018-02-14

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр аймгийн төрийн Хүндэтгэлийн өргөөнд боллоо. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Пүрэвжавын Пүрэвлхагва, Засаг дарга Дамбын Батлут нар гардуулан өглөө.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсанаар төрийн дээд одон медаль, засгийн газрын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм.
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Сар шинийн босгон дээр Монгол улсын төрийн дээд одон, медаль "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 8, "Алтан гадас одон"-оор 24, "Цэргийн гавъяаны одон" 2, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 10, “Цэргийн хүндэт медаль”-аар 1 хүн энгэрээ мялаалаа.
Мөн Монгол улсын Засгийн  газрийн шагнал “Банк, санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 3, Эрүүл мэндийн салбарын жуух бичгээр 1 иргэн шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%