ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Мөнгөлөг шагшуурга 2018” мөсний баярт оролцогчдод Монголбанкны Ховд салбараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы талаарх мэдээллийг өгч ажиллалаа

2018-03-01

Монголбанкны Ховд салбараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг 2 сар гаруй хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй  болгох  зорилгоор зохион байгуулж байгаа юм. 
Тус аяны хүрээнд Монголбанкны Ховд аймаг дахь салбараас арилжааны банкуудтай хамтран төлөвлөгөө гарган санхүүгийн үйлчилгээ үйлүүлэгч байгууллага болон иргэдэд мэдээлллийг өгч ажиллаж байна. Мөн аяны хүрээнд гарсан шторкуудыг орон нутгийн телевизүүдээр болон банкны нэгжүүдийн гүйлгээний танхимаар цацаж, радио, сонин, цахим мэдээллийн хэрэгслэл, хуудсаар дамжуулан сурталчлах зэргээр аяны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна. 2018 оны 2 дугаар сарын 24, 25 ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга 2018” мөсний баярт тус аймгийн 17 сумын 15 мянга гаруй иргэд цугларсан бөгөөд энэ үеэр Монголбанкны Ховд салбараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулан, иргэдэд гарын авлага, материал тараан мэдээлэл өгч ажиллав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%