ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Монгол Улсын Хурц арслан Г.ДЭМҮҮЛ агсаны нэрэмжит барилдаан болно

2018-03-02

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хоёр дахь жилдээ Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулах гэж байна.

Тус барилдаан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болох ба тус барилдаанд түрүүлсэн бөхийг 5 000 000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Иймд бөхчүүд, бөх сонирхогчид та бүхнийг Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10115
8387 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%