ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2018-03-21

       УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Увс аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаангом хотноо зохион байгуулж өндөрлөлөө.
      Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн 85 хүн хамрагдаж байна.
        Сургалтыг төслийн сургагч багш Хил Хязгааргүй Алхам төв ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Бидний оролцоо хөгжилд” ТББ-ын тэргүүн Ж.Чанцалдулам нар удирдан явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%