ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга

2018-03-26

Даланзадгад сумын ИТХ-ын 31 төлөөлөгчөөс 11 нь эмэгтэй, 20 нь эрэгтэй байна. Үүнээс 28 нь дээд боловсролтой, 3 төлөөлөгч бүрэн дунд боловсролтой байна. 26-30 настай төлөөлөгч-8, 31-50 настай-17, 51-67 настай-6 төлөөлөгч байна. 

Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурал 2016 оны 11 сарын 8-ны өдөр болж сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг батламжилж, Хурлын дарга, хурлын Тэргүүлэгчдийг сонгож, сумын Засаг даргыг томилж аймгийн Засаг даргад өргөн мэдүүлж батламжлуулав.

Сумын ИТХ-ын Даргаар Т.Мэндээ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр:

1. Т.Мэндээ

2. Д.Улам-Өрнөх

3. Ц.Бат-Эрдэнэ

4. Ч.Эрдэнэдорж

5. Э.Бямбахүү

6. Д.Уранчимэг

7. Б. Гэрэлт-Од

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-аас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлал

Нийтлэг үндэслэл 

Энэхүү үзэл баримтлал нь Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Өмнөговь аймгийн Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Даланзадгад сумыг 2010-2021 онд хөгжүүлэх  хөгжлийн хөтөлбөр зэрэг улс, орон нутгийн  хэмжээнд хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдэд тулгуурлаж Монгол хүний хөгжлийг хангах, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн асуудлыг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан цогцоор нь тодорхойлсон явдал юм.               

Эрхэм зорилго

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг хангаж, хүний  сайн сайхны төлөө идэвх санаачлагатай ажиллах, төрийн суурь үйлчилгээг үзүүлэх чадавхыг дээшлүүлэн нийгэм, эдийн засгийн зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхэд  гол зорилго оршино.  

Зорилтууд

1. Хүний хөгжлийг хангах, боловсролтой, авьяаслаг, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх чиглэлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажилтай иргэн орлоготой өрхийн тоог нэмэгдүүлнэ.

2. Орон нутагт аялал жуулчлал, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, төсөл хөтөлбөрийн үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн бие даасан чадварыг нэмэгдүүлэн дэд бүтцийг хөгжүүлнэ. 

3. Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

4. Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор төрийн зарим ажлын чиг үүргийг хуулийн хүрээнд гүйцэтгүүлэх бодлогыг баримталж, төрийн үйлчилгээний  шуурхай, ил тод байдлыг ханган ажиллана. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4278
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
250 / 6%