Даланзадгад сумын Далангийн 3-р баг өнөөдөр 13:00 цагаас 2018 оны
нэгдүгээр улирлын Иргэдийн Нийтийн Хурлаа зохион байгууллаа. Далангийн
3-р багийн ИНХуралд Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Аймгийн ЗДТГ-ын
Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Сүх-Эрдэнэ,
Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, Даланзадгад сумын Засаг дарга
Т.Алтансүх, 3-р багийн ИНХ-ын дарга Ч.Сугархүү, 3-р багийн Засаг дарга
Ж.Багахүү нар оролцож Аймаг болон, Даланзадгад суманд хийгдэх бүтээн
байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож
тавьсан асуултанд хариулж ажиллалаа.