Даланзадгад сумын Оюутын 7-р баг өнөөдөр 13:00 цагаас 2018 оны анхдугаар
Иргэдийн Нийтийн Хурлаа зохион байгууллаа. Оюутын 7-р багийн ИНХуралд
Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Ү.Энхцацрал, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ,
Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор нар оролцож Аймаг
болон, Даланзадгад суманд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг
танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Тогтвортой-Хүртээмжтэй өсөлтийг
бий болгоход ИРГЭД-ийн оролцоо" танилцуулга, уулзалтыг хийлээ.