Даланзадгад сумын Цагаан булагийн 8-р багийн 2018 оны анхдугаар Иргэдийн
Нийтийн Хурал өнөөдөр 11:00 цагт эхэллээ. Цагаан булагийн 8-р багийн
ИНХуралд Аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын
ИТХ-ын дарга Т.Мэндээ, Сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор нар оролцож
иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Мөн Даланзадгад сумын ЗАА,
ХХҮГ,ӨБЦТСТӨХК, ГХБХБГазарын мэргэжилтнүүүд оролцлоо.