ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ГЭХ ТАВАН ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

2018-04-16

         Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, Хонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Хонгор сумын эрүүгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Д.Баярмагнай, сумын цагдаа дэд ахлагч Эрдэнэжаргал нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Хонгор сумын 2 дугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт 5 экскаватор байрлаж байсныг илрүүлэн 2 экскаваторын компьютерийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоож Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Мөн тус газарт байрлаж байсан 8 иргэнийг албадан буулгажээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 2018 он гарснаас хойш нийт 5 иргэнд 6 эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тус 6 эрүүгийн хэргийн 3 хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үлдсэн 3 эрүүгийн хэрэгт шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%