ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

2018-04-16

         Өнөөдөр /2018.04.13/ аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөнийг зохион явууллаа. Зөвлөгөөний гол зорилго нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, салбарын гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголттой болоход оршжээ. Байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн бодлогын хяналтын хороо, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтэс, Сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Прокурорын газар, МХГ, ЦГ,ОБГ, ГХБХБГ, УЦУОША, СХЗХ, Хараа ерөө голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, Дархан ой нөхөрлөлийн холбоо, аймгийн Байгаль орчны ТББ-уудын төлөөлөл оролцсон байна. Тус зөвлөлгөөнд Стандарт хэмжилзүйн хэлтэс “Нүхэн жорлон, угаадасны нүх MNS 5924:2015” стандартаар мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%