ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ТӨСВИЙН САХИЛГА БАТ - ИРГЭДИЙН ХЯНАЛТ ОРОЛЦОО” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАВСТ, ТҮРГЭН САГИЛ СУМДАД АЖИЛЛАЛАА

2018-04-20

     Төсвийн тухай хууль, шилэн дансны тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, зэрэг томоохон хуулиудын хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төсвийн сахилга бат - иргэдийн хяналт оролцоо” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталсан. Энэ хүрээнд аймаг сумдад хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах сумын зөвлөл байгуулагдаж ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэх 2018 оны 1-р улиралын ажлыг дүгнэх зорилгоор АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн Давст, Сагил, Түргэн сумдад ажиллалаа. 
     Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад оролцож байгаа төсвийн байгууллагын шууд захирагч, санхүүгийн ажилтнууд, ИТХ-ын тэргүүлэгчид, иргэний төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлүүдэд цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, дээрх сумдын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй танилцаж сургалт зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%