ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын туршлага судлах уулзалт боллоо

2018-05-08

Төвийн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох сургалт, уулзалт 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сум “Говь ресорт” спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

           Энэхүү туршлага солилцох уулзалтад Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албаныхан оролцсон бөгөөд тэдний ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь уг арга хэмжээний зорилго юм.

Уулзалтын үеэр аймгуудын ИТХ-ын дарга нар Говьсүмбэр аймагт уулзсан намрын уулзалтаас хойш зохион байгуулсан томоохон арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажил, өөрийн аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан мэдээлэл, танилцуулгуудыг хийлээ.

Өмнөговь аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албанаас хийж гүйцэтгэж байгаа ажил, аймгийн ИТХ-аас батлагдсан бодлого хөтөлбөр түүний хэрэгжилтийн талаар танилцуулж ажиллалаа.

Төвийн бүсийн аймгуудын туршлага солилцох уулзалтын үеэр Ажлын албаны ажилтнуудын дунд “Гар бөмбөг”, “Нэг минут-Нэг даалгавар” хөгжөөнт тэмцээн, “Хөл бөмбөгийн хаалганд цохилт хийх”, “Монгол шагайн наадгай”, “Дартсын тэмцээн” зэрэг тэмцээнүүд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж Өмнөговь аймгийн ажлын албаны хамт олон Гар бөмбөгийн тэмцээнд 3 дугаар байр, хүрэл медаль, Дартс шидэлтийн тэмцээнд 1 дүгээр байр эзэлж багийн дүнгээр Өмнөговь аймаг дэд байранд шалгарлаа.

Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд оролцсон Говьсүмбэр аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ, Дорноговь аймгийн ИТХ, Дундговь аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн ИТХ, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудыг Баянчандмань сумын “Мон-эгг” компанийн “Баян” шувууны үйлдвэр, Борнуур сумын “Аглаг бүтээлийн хийд”-тэй танилцлаа.

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалтыг амжилттай зохион байгуулж, бүсийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон аймгуудынхаа ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудад ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%