ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хуралдана

2018-05-09

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 8 дугаар хурал хуралдлаа

         Тус хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны тов зарлах, хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэж ээлжит 6 дугаар хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Даланзадгад суманд хуралдуулж, есөн асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Говийн дэмжлэг” хөтөлбөрийн хоёрдугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж “Говийн дэмжлэг хөтөлбөр”-т хамрагдах төрийн албан хаагчийн хамрагдах хүрээг нэмэгдүүлж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хүрээнд 2017 оны 89 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөвт байгууллагын жагсаалтад шинээр 12 төсвийн байгууллагыг нэмж, өөрчлөлт орууллаа. 

Мөн аймгийн Булган сумын нутагт орших байгаль, түүх соёлын үзэсгэлэнт газар болох Баян загийн соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг баталж, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн мэдээллийг сонсож, төрийн шагналд иргэдийг тодорхойлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар зарим иргэдийг шагналаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%