ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Бөхмөрөн сум Улсын тэргүүний сумаар шалгарлаа

2018-05-23

        Монгол Улсын Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар Увс аймгийн Бөхмөрөн сум Улсын тэргүүний сумаар шалгарсан байна. Улсын тэргүүний сум шалгаруулах болзолт уралдаанд Бөхмөрөн сум баруун бүсээсээ шалгараад байсан бол өнөөдөр ийнхүү албан ёсоор энэ шагналын эзэн болжээ.
         Бөхмөрөн сум нь Увс аймгийн хамгийн хойт захын сум бөгөөд ОХУ-ын Тува улс, Баян-Өлгий аймагтай хиллэдэг. Дөрвөн багтай, 3000 гаруй хүн амтай, 134,4 мянган толгой малтай, байгалийн ашигт малтмал арвинтай, дэлхийд ховор, нэн ховор ан амьтан элбэгтэй сум юмаа.
         Тус сумын нутаг дэвсгэрт Хотгор, Хотгор шанага, Эрчим гэсэн гурван нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг. Мөн аргаль угалз ихтэйгээс гадна ирвэс, зэрлэг гахай, янгир зэрэг нэн ховор ан амьтад элбэг байдаг юм. Тус сумын ард иргэд сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд хүн бүр идэвх санаачлагатай ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Увс аймгийн Оны тэргүүний сумаар тогтмол шалгарч ирсэн.
        Бөхмөрөн сум Улсын тэргүүний сум шалгаруулах болзолт уралдаанд Баян-Өлгий аймгийн Толбо сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Ховд аймгийн Булган сумтай тус тус өрсөлдөөд баруун бүсээсээ шалгарч, улсад нэр нь яваад байсан юм. Өмнө нь Увс аймгийн Ховд сум мөн Улсын тэргүүний сумаар шалгарч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%