ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

2018-06-08

Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монфемнет үндэсний сүлжээ төрийн бус байгууллага, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалт Даланзадгад суманд 2018 оны 6 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тус сургалтад хамрагдсан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдөд төлөөлөгчдийн хамтын манлайлал, нийгмийн бүтцийн зураглал, шийдвэр гаргагчид нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл, иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж сэдвүүдээр хичээл, сургалт орлоо.

Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал дээшилснээр нутгийн өөрөө удирдах ёс бодит утгаараа хэрэгжих, орон нутгийн хөгжлийн бодлого тэнцвэртэй, жендэрийн мэдрэмжтэй болох, иргэдийн тэгш оролцоог хангах ач холбогдолтой байлаа.

Тус арга хэмжээний хаалт, хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамгийн олон сонгогдож Төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажилласан хүмүүсийг Өмнөговь аймгийн тэргүүний ажилтан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагналаа. 

Энэхүү сургалтад хоёр өдрийн турш хамрагдсан аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мөн сургагч багш нарынхаа цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%