ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-07-06

       2018 оны 07-р сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж цаг үеийн холбогдолтой дараах 7-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. ХХҮГ-ын Халамжийн сангийн хөтөлбөрүүд, халамжийн сангаас хэрэгжих олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зориулалт, зарцуулалтын талаарх аймгийн ХХҮГ-ын дарга Д.Цогт-Очирын мэдээлэл
2. Увс аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлах тухай
3. Эмийг хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангуудын шалгаруулалт, санхүүжилт олголтын байдал, Эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын үр дүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн дүнг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас танилцууллаа.
4. Увс аймгийн Өмнөговь сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 22-23-ны өдөр, Увс аймгийн Давст сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, Увс аймагт иргэний салбарын нисэх буудал байгуулагдсаны 60 жилийн ойг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Увс аймгийн Орон нутгийн үндсэн хөрөнгийн 2017 оны жилийн эцсийн дүнг хэлэлцэн батлах тухай
6. Орон нутгийн өмчийн актлах, дуудлага худалдаагаар худалдах, балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн асуудал
7. Төрийн дээд одон медальд тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%