ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ПРОЦЕСС“ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-08-24

Монголын Үйлдвэрчний эвлэл, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Германы Фрэйдрих Эбертийн сантай хамтран “Улс төрийн шийдвэр гаргах процесс” Залуучуудад зориулсан сургалт 2018 оны 08 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулагдаж байна.  Уг сургалтыг Фрейдрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Н.Хегевиш, Канадын Бритиш Коламбиа их сургуулийн доктор, профессор Ж.Дийркс, Ж.Мэндээ, МУБИС-ийн багш, улс төр судлаач Э.Гэрэлт-Од нар удирдан явуулж байна.

Тус сургалт бодлого, бодлогын процесс, бодлогын шинжилгээ, улс төрийн намуудын үзэл баримтлал зэрэг сэдвүүдээр явагдаж байгаа бөгөөд аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах залуу боловсон хүчинг бэлтгэхэд чиглэгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%